Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Т.Аюурсайхан болно
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Т.Аюурсайхан томилогдлоо. Өнгөрсөн баасан өдөр хуралдсан тус дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар дараагийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанд нийт 26 төлөөлөгч оролцож, МАН-ын бүлгээс ИТХ-ын төлөөлөгч Т.Аюурсайханыг, АН-ын бүлгээс төлөөлөгч Б.Батхуягийг нэр дэвшүүлсэн байна. Ингээд нууц санал хураалтын дүнд төлөөлөгчдийн 60 хувийн саналыг авсан Т.Аюурсайханыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар сонгож, холбогдох тогтоолыг баталсан байна.
Т.Аюурсайхан нь 1999 онд Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, 1999-2000 онд Засгийн газрын хэвлэх үйлдвэрт ажилтан, 2000-2005 онд Аста Пресс ХХК-д Ерөнхий захирал, 2005-2006 онд Баярсконстракшн ХХК-д эдийн засгийн зөвлөх, 2008 оноос Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга, 2011 оноос ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байгаа аж.
Дүүргийн ИТХ холбогдох тогтоол шийдвэрүүдээ Нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр болжээ.
Т.Баяр
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан