Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ах нийслэлд алба хашна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр захирамж гаргаж дараахь хүмүүсийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Захирагчийн ажлын албаны харьяа газрын даргаар сонголоо. Нийслэлийн Боловсролын газрын даргаар Ц.Отгонбагана, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Ш.Төмөрбаатар,  Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж,  Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Хурандаа, Д.Батжаргал,  Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн,  Усны барилга байгууламж  НӨҮГ-ын дарга С.Майнбаяр,  “Улаанбаатар зам засвар, арчлалт компани” НӨҮГ-ын дарга Ц.Арсландорж, Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан, Орон сууц, нийтийн аж ахуйг удирдах газрын дарга Ч.Бямбажав, Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газрын дарга  З.Занданпүрэв, Гэр хорооллыг барилгажуулах төслийн нэгж Ш.Ганхуяг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Очирбат нарыг шинээр томилсон байна. Үүнээс “Улаанбаатар зам засвар, арчлалт компани” НӨҮГ-ын даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсландорж томилогдсон бол Усны барилга байгууламж  НӨҮГ-ын даргаар ардчилалын анхдагч, Хонх хамтлагийн дуучин, нэрт нийтлэлч С.Цогтсайхан агсны төрсөн ах С.Майнбаяр томилогдсон байна.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан