Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 500 сая төгрөг зувчуулаагүй гэдгээ мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр сүүлийн үед өөрийнх нь тухай мэдээлэл сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаатай холбогдуулан дараахь залруулгыг хийж байгаагаа мэдэгдлээ. Зарим хэвлэлийн хэрэгслээр “УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 100 саяыг зувчуулж, 400 саяаар намынхныгаа ивээн тэтгэжээ” гэсэн гарчигтай мэдээлэл цацжээ. Харин үүний эсрэг эрхэм гишүүн: “Би мөнгө идээгүй ээ. Би тойрогт зарцуулах нэг тэрбум төгрөгийнхөө 500 саяар нь Завхан аймагт ЖДҮ-ийг дэмжих зорилгоор “Завхан 500” төсөл хэрэгжүүлж 108 аж ахуйн нэгжид өгсөн. Үүнийг сонгуулийн үеэр ярьж, намайг мөнгө идсэн мэтээр худал мэдээлэл цацсан. Гэвч Завхан аймгийн цагдаа, прокурорын байгууллагаас шалгаад намайг мөнгө идээгүй. Дээрх мөнгийг жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор ашигласан гэдгийг тогтоосон. Гэтэл ийн баримттай зүйлийг зарим хэвлэлийнхэн намайг идсэн мэтээр бичиж, миний нэр төрд халдаж байна. Би 16 жил улс төр хийхдээ ямар нэгэн байдлаар хэвлэлийнхэнтэй дайсагнаж байсангүй. Энэ удаад ч гэсэн худал мэдээлэл цацсан гээд шүүхдэлцэхгүй. Ер нь, манай эмэгтэй гишүүд элдэв янзын тендэр будлиантуулсан хэрэгт холбогдож байгаагүй” гэлээ.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
























