Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Амлалт нэхэх ард түмний холбоо Ерөнхий сайдад хандлаа
УИХ-ын гишүүн Д.Батцогт, Г.Уянга тэргүүтэй “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ныхон Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт өнөөдөр бараалхаж Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах есөн зүйл бүхий саналаа өргөн барилаа.
    Энэ саналд Оюу толгойн гэрээг талууд харилцан ашигтай байхаар өөрчлөх, хангайн бүс нутагт ашигт малтмал олборлохыг бүрэн хориглож, аялал жуулчлалын бүс болгох, иргэдийг төрийн үйл ажиллагаанд шууд оролцдог байх эрх зүйн орчин бүрдүүлэх, өрхийн тэргүүн бүрийг ажилтай болгох, дэлхийд өрсөлдөх чадвартай хүн бэлтгэхийн тулд “Монгол боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлэх, улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох, сумдад аливаа намын анхан шатны байгууллага ажилладгийг хориглох, амлалтаа биелүүлдэггүй, ёс зүйгүй нам, улс төрчдөд хатуу хариуцлага тооцдог байх, Үндсэн хуулинд холбогдох өөрчлөлт хийх зэрэг санал багтжээ.  
    Ерөнхий сайд Н.Алтанхуяг саналыг хүлээн авч судлан, боломжтойг нь үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгана гэдгээ хэлсэн байна.  
0 Сэтгэгдэл
Hangain busiig aylal juulchlaliin bus bolgoh sanal ni mash taalagdlaa. demjeeree humuusee yadahdaa uhaj tunhuulehgui ezentei boloh bh
Battsogt gishuund amjilt husiy
Хамгийн их уншсан