Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сонгогджээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө Үндэсний холбооны тэргүүнээр сонгогджээ. Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө Үндэсний холбоо нь төрийн албыг улс төрийн нам, эвслээс ангид, бие даасан үйл ажиллагаа явуулах боломжоор хангах, төрийн албан хаагчдыг мэргэшсэн, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн парламентад сонгогдохоосоо өмнө төрийн албанд олон жил ажилласан туршлагатай. Тиймээс эрхэм гишүүнийг төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх мерит зарчмыг хамгаалахын төлөө тууштай тэмцэнэ гэдэгт олон хүн итгэдэг ажээ.
Мэргэшсэн, тогтвортой төрийн албаны төлөө Үндэсний холбоо УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дараа шинэ УИХ, Засгийн газарт хандан төрийн албанд улстөржсөн халаа сэлгээ хийхгүй байхыг уриалж байв. Гэвч яам, агентлагуудын бүтцийн өөрчлөлт нэрийн дор мэргэшсэн төрийн албан хаагчид ажилгүй болж байгаад тус холбооныхон шүүмжлэлтэй хандаж байна.

0 Сэтгэгдэл