Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Архи согтууруулах ундааны татварыг хоёр дахин нэмнэ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Архи согтууруулах ундаанд ногдуулах татвар бага байгаагаас сүүлийн жилүүдэд дотоодод үйлдвэрлэсэн архи согтууруулах ундааны хэмжээ нэмэгдэж байгаа. Мөн хэрэглээ нь сүүлийн гурван жилд хурдацтай нэмэгдэж, өмнөх жилүүдийнхээс 43,2 хувиар өсчээ.
Иймд архины хэрэглээг хязгаарлах, зохистой зөв төвшинд байлгах, түүний хор хөнөөлтэй тэмцэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд 25-аас дээш хатуулагтай, дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэснээр архины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдэх юм байна.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн болоод иргэдийн эрүүл мэндэд эергээр нөлөөлөхөөс гадна энэ оны төсвийн орлого 20 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзжээ.
boljee huuhrhii bi ch baga uuhaas
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Архи согтууруулах ундаанд ногдуулах татвар бага байгаагаас сүүлийн жилүүдэд дотоодод үйлдвэрлэсэн архи согтууруулах ундааны хэмжээ нэмэгдэж байгаа. Мөн хэрэглээ нь сүүлийн гурван жилд хурдацтай нэмэгдэж, өмнөх жилүүдийнхээс 43,2 хувиар өсчээ.
Иймд архины хэрэглээг хязгаарлах, зохистой зөв төвшинд байлгах, түүний хор хөнөөлтэй тэмцэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд 25-аас дээш хатуулагтай, дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэснээр архины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдэх юм байна.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн болоод иргэдийн эрүүл мэндэд эергээр нөлөөлөхөөс гадна энэ оны төсвийн орлого 20 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзжээ.
0 Сэтгэгдэл
2012.09.07
























