Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
А.Амарбат:Ковидын вакцины улмаас цагдаагийн алба хаагч нас бараагүй

Цаг үеийн асуудлаар Увс аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч А.Амарбатаас тодрууллаа.

-Цахим орчинд Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагч Ковид-19 халдварын улмаас болж нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Коронавирусийн халдварын эсрэг вакцинд хамрагдаж эхэлсэн. Уг дархлаажуулалтад нийт алба хаагчдын 96.5 хувь нь хамрагдаж, үлдсэн 3.5хувь эрүүл мэндийн шалтгааны улмаас хамрагдаагүй. Манай цагдаагийн газрын хоёр ч алба хаагч өвчний улмаас таалал төгссөн харамсалтай явдал болсон.
Эхнийх нь манай Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П нь биеийн байдал тааруу шалтгаанаар дөрөвдүгээр сарын 21-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт цөс, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэсэн оношоор хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж байхдаа эмч нарын зөвлөгөөнөөр хоёр удаа оруулж, компьютер томографикийн шинжилгээ хийлгэхэд онош тогтоогдоогүй, хоёр удаа коронавирус илрүүлэх  PCR шинжилгээ авахад сөрөг гарсан.  
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтээд бие нь сайжраагүй тул дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр УНТЭ-рүү явсан. УНТЭ-т PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Улаан бүсээс ирсэн халуурч, бөөлжиж байсан шинж тэмдэгтэй учраас УНТЭ-т тусгаарлалтад орсон. Улмаар тавдугаар сарын 02-д УНТЭ-т байж байгаад нас барсан. Эрүүл мэндийн  шалтгаанаар нас барсан тул задлан шинжилгээ хийгдсэн. Одоо шинжилгээний хариу хүлээж байна.
Харин хоёр дахь алба хаагч болох Л нь зүрх судасны өвчний улмаас зүрхэндээ “Стент” /тэлэгч/ тавиулах хагалгаа хийлгэж эмчийн байнгын хяналтад байсан. Тус алба хаагч маань энэ сарын 04-ний өдөр гэртээ эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан харамсалтай явдал болсон.
Тиймээс дээрх хоёр талийгаач нь Коронавирусийн халдварын улмаас нас бараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе. Хэрэв ковидын улмаас нас барсан байсан бол шууд чандарлах ёстой байдаг. Харин талийгаачдыг ном ёсоор нь нутаглуулж байгаа.

-Хаанаас Ковидын улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдсан юм бол?

-Одоогоор хаанаас ийм мэдээлэл цацагдсаныг мэдэхгүй байна. Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа. Одоо ажил явдал нь болоод хүнд хэцүү байхад нь буруу ташаа мэдээлэл явж байгаад их эмзэглэж байгаа. Тиймээс цар тахлын үед аливаа мэдээ, мэдээллийг нягтлахгүйгээр бусдад мэдээлэхгүй байхыг хүсье. Увс аймгийн цагдаагийн газрын нийт алба хаагчид хоёр алба хаагчаа алдсандаа маш их харамсаж байгаа бөгөөд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
-Танай цагдаагийн газраас алба хаагчдаа вакцинд хамрагдахгүй бол ажлаас нь хална гэж сүрдүүлсэн гэх мэдээлэл гарсан байсан. Та энэ талаар тайлбар өгөхгүй юу? 

-Тийм зүйл байхгүй. Манай цагдаагийн алба хаагчид бүгд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Ямар ч сүрдүүлсэн зүйл байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Цар тахлын үед манай алба хаагчид ачааны хүндийг үүрч, хариуцлагатай ажиллаж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан