Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
НМХГ-ын 515 алба хаагч тогтмол хяналт, шалгалт хийж байна

Коронавирусийн халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын 515 алба хаагч 16 чиглэлээр хяналт, шалгалт тогтмол хийж байна. Тодруулбал, голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн хяналтаар батлагдсан тохиолдлын гэр, ажлын байр, явсан маршрутыг тогтоон, эдгээр объектод мэргэжлийн байгууллагуудын хийж байгаа халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэглэж байгаа хуурай бодисын чанар, аюулгүй байдал, найруулсан бодисын хлорын идэвх зэрэгт шинжилгээтэй хяналт хийдэг. Мөн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн хяналтаар нийтийн эзэмшлийн зам, талбай, эзэмшил газар, хүүхдийн тоглоомын талбай болон бусад объектод халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа мэргэжлийн байгууллагын халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэглэж байгаа хуурай бодисын чанар, аюулгүй байдал, найруулсан бодисын хлорын идэвхи зэрэгт  шинжилгээтэй хяналт хийж байна. Энэ хүрээнд 7672 объектын 1.589.944 ам метр талбай, нийтийн эзэмшлийн 2.575.702 ам метр талбайд тус тус хийсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, халдваргүйтгэлийн бодисоос 16 дээж авч, лабораторид шинжлүүлсэн.

Дархлаажуулалтын үйл ажиллагааны хүрээнд вакциныг ХӨСҮТ-д байрлах улсын төв агуулахад вакцин ирснээс эхлүүлэн дүүрэг бүрд түгээх, цаашлаад өдөр бүр дархлаажуулалтын цэгүүдэд яаралтай тусламжийн үеийн бэлэн байдал, цэгт ажиллаж байгаа хүний нөөцийн чадавх, цэг дэх эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, вакцины хадгалалтын аюулгүй байдал зэрэгт хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. Уг шалгалтыг өдөр бүр хийж байгаа бөгөөд дархлаажуулалтын цэгүүдэд давхардсан тоогоор 802 удаа, тээвэрлэлтэд 26 удаа хяналт тавьж ажилласан. Хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагад үйл ажиллагааг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулсан, үйлчлүүлж байгаа иргэдийн биеийн хэмийг хэмжиж, QR код уншуулсны дараа объектод нэвтрүүлж байгаа байдал, хоёр цаг тутамд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж байгаа эсэх, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг зөв байрлуулсан зэрэгт тогтмол шалгалт хийж байна.

Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтаар гүний хяналтын бүсэд ирсэн тээврийн хэрэгслийн жолоочоос тандалт, судалгаа авч, тээврийн хэрэгсэлд хийж байгаа халдваргүйжүүлэлтийн чанар, импортын бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бичиг баримтын болон лабораторийн шинжилгээтэй хяналтыг хийдэг. Нийслэлд халдвартай хог хаягдлыг устгадаг хоёр байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагуудад эрүүл мэндийн байгууллагын халдвартай хог хаягдлаас гадна коронавирусийн батлагдсан болон сэжигтэй тохиолдолтой холбоотой хог хаягдлыг устгаж байгаа. Иймд энэхүү үйл ажиллагаанд тухайн устгалын байгууллагад очиж, хяналт тавин ажилладаг бөгөөд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хоёр албан шаардлага хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авсан.

Тусгаарлах байрны хяналтыг тусгаарлан ажиглах зориулалтаар ажиллаж байгаа зочид буудлуудын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэрэгт тусгай үүргийн нислэгээр ирж байгаа иргэдийг байрлуулахаас өмнө болон байрлуулснаас гурван хоногийн дараа хяналт тавин ажиллаж байна. Мөн тухайн байруудад батлагдсан тохиолдол илрэх бүрд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж байна. Одоогоор 22 тусгаарлах байр байгаа бөгөөд давхардсан тоогоор 220 удаа хяналт, шалгалт хийн, улсын байцаагчийн 12 албан шаардлага хүргүүлж, 900 мянган төгрөгийн торгууль ногдуулж, арга хэмжээ авч ажилласан.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан