Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ
ГАЛ ТҮЙМЭР ГАРЧ БОЛЗОШГҮЙ 92 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖ, АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭВ

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн долоо хоногийн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх, зам засварын ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг, даалгавар өгсөн.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” А/256 дугаар захирамжийн хүрээнд таван байгууллагын  томилогдсон хөдөлгөөнт эргүүл хяналт, шалгалтын ажлыг найман дүүргийн ногоон бүсийн 126 чиглэлд зохион байгуулжээ. Ингэхдээ давхардсан тоогоор 1160 алба хаагч, 422 техник, хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэхэд гал түймэр гарч болзошгүй 92 зөрчил илрүүлж, газар дээр нь арга хэмжээ авч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажилласан байна.

Ногоон бүсэд зорчиж байсан 649 автомашинтай 2271 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа. Мөн ойн сан бүхий газар амьдардаг иргэдэд хөдөлгөөнт эргүүлийн хяналт, шалгалтын хүрээнд түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг танилцуулж, нийт 800 орчим айл өрхөөс түймрийн баталгаа гаргуулсан. Түүнчлэн ойн санд нэвтэрсэн болон нэвтрэхийг завдсан 415 автомашин, 1757 иргэний хөдөлгөөнийг хязгаарлажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан