Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Цагдаагийн удирдлагууд суудлаа солилцов
ЦЕГ-ын дарга Б.Билэгт тушаал гаргаж Хэрэг бүртгэх албаны даргын үүрэгт ажлаас цагдаагийн хурандаа Л.Сүхээг чөлөөлж,  Санхүү, ар талын газрын даргаар томилжээ. Мөн Нийгмийн хэв журам хамгаалах газрын Захиргааны Удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Очгэрэлийг Хэрэг бүртгэх албаны даргаар тохоон томилсон бол Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дарга хурандаа Д.Батжаргалыг Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилсон байна. Харин нийслэлийн Цагдаагийн газрын дэд даргаар Ц.Азбаяр томилогджээ. Хэв журмын хэлтсийн дарга байсан цагдаагийн дэд хурандаа П.Батбаатарыг үүрэгт ажлаас чөлөөлж Эрүүгийн цагдаагийн газрын дэд даргаар томилсон бол Цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргалыг Мөрдөн байцаах газрын дэд даргын үүрэгт ажлаас нь мөн газарт Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг  мөрдөх хэлтсийн даргын ажилд шилжүүлжээ.
Цагдаагийн дэд хурандаа А.Батбаярыг Сүхбаатар дүүргийн  цагдаагийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Мөрдөн байцаах газрын дэд даргаар томилсны зэрэгцээ
Цагдаагийн хошууч А.Гэрэлт-Очийг  Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн даргаар тус тус томилсон байна.

    
 
0 Сэтгэгдэл
yanaa huurhii sain sudalj baij bichehgui bol buh huniig barag soliod bichichgej dee setgvvlch min
Хамгийн их уншсан