Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлэв
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар баталсан 57 дугаат тогтоолтой нийцүүлэх шаардлагатай байна гэж УИХ-ын зарим гишүүн өнөөдөр байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Уянга, С.Ганбаатар тэргүүтэй гишүүд энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж хариуг ирэх сарын 5-ны дотор авна гэдгээ мэдэгдлээ. УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолд эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байсан юм. Мөн уг тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллахыг өмнөх парламентын нэр бүхий 20 гишүүн нэг жилийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдод шаардлага хүргүүлж байжээ. Гэвч олигтой үр дүнд хүрээгүй. Тиймээс шинээр байгуулагдсан парламентын тангаргаа өргөсөн 71 гишүүнээс 24 нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдож УИХ-аас баталсан УИХ-ын 57 дугаар тогтоолыг шинэчлэлийн Засгийн газар хэрэгжүүлэх ёстой хэмээн үзэж, энэхүү шаардлагаа Ерөнхий сайдад хүргүүлж буй аж.
Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
























