Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Дэд сайд нар үдээс хойш тодрох нь
Засгийн газрын хуралдаан 16 цагт товлогджээ. Хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэхээр болсон байна. Магадгүй яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг ч гэсэн энэ үеэр томилж магадгүй гэсэн мэдэлэл байна. Эдгээр томилгоотой холбоотойгоор АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болох тухай яригдаж байгаа аж. Хамтарсан Засгийн газар байгуулахад намууд хоорондоо хийсэн гэрээний дагуу бол 75:25 гэсэн харьцаагаа барьж, дэд сайдаа томилох ёстой. Нэлээд хэдэн хоногийн өмнөөс дэд сайд нарын нэр дуулдаж эхэлсэн. Хэрэв АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдах юм бол эдгээр нэр дэвшигчээ хэлэлцэж эцсийн байдлаар Засгийн газрын хуралдаанд оруулах юм. Урьдчилсан мэдээллээр дэд сайдад АН-аас Ч.Өнөрбаяр, Т.Мэндсайхан, Б.Ургамалцэцэг, Г.Байгалмаа, Ч.Куланда, Б.Мөнхболор, Б.Баттүвшин, Б.Батбилэг гэх мэтчлэн ярьж байсан. Харин “Шударга ёс” эвслээс таван дэд сайд томилогдоно гэж тооцоолжээ. Э.Батшугар, Б.Тулга, Ч.Чимидсүрэн О.Чулуунбат, Б.Цогтгэрэл нарыг гэж нэр дэвшүүлсэн гэнэ. Харин ИЗНН-аас Д.Ганбат, Ч.Базар нарын аль нэгийг томилуулахаар нам дотроо шийдсэн аж. Ямар ч байсан үдээс хойш эхлэх Засгийн газрын хуралдаанаар 16 дэд сайдын нэр тодрох нь ээ.
Засгийн газрын хуралдаан 16 цагт товлогджээ. Хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэхээр болсон байна. Магадгүй яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг ч гэсэн энэ үеэр томилж магадгүй гэсэн мэдэлэл байна. Эдгээр томилгоотой холбоотойгоор АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан болох тухай яригдаж байгаа аж. Хамтарсан Засгийн газар байгуулахад намууд хоорондоо хийсэн гэрээний дагуу бол 75:25 гэсэн харьцаагаа барьж, дэд сайдаа томилох ёстой. Нэлээд хэдэн хоногийн өмнөөс дэд сайд нарын нэр дуулдаж эхэлсэн. Хэрэв АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдах юм бол эдгээр нэр дэвшигчээ хэлэлцэж эцсийн байдлаар Засгийн газрын хуралдаанд оруулах юм. Урьдчилсан мэдээллээр дэд сайдад АН-аас Ч.Өнөрбаяр, Т.Мэндсайхан, Б.Ургамалцэцэг, Г.Байгалмаа, Ч.Куланда, Б.Мөнхболор, Б.Баттүвшин, Б.Батбилэг гэх мэтчлэн ярьж байсан. Харин “Шударга ёс” эвслээс таван дэд сайд томилогдоно гэж тооцоолжээ. Э.Батшугар, Б.Тулга, Ч.Чимидсүрэн О.Чулуунбат, Б.Цогтгэрэл нарыг гэж нэр дэвшүүлсэн гэнэ. Харин ИЗНН-аас Д.Ганбат, Ч.Базар нарын аль нэгийг томилуулахаар нам дотроо шийдсэн аж. Ямар ч байсан үдээс хойш эхлэх Засгийн газрын хуралдаанаар 16 дэд сайдын нэр тодрох нь ээ. Н.Энхболор
0 Сэтгэгдэл
























