Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Сонгууль өгөх нь хүн бүрийн үүрэг
УИХ-ын ээлжит бус чуулганаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслөөр аймаг, сум, дүүргийн хурлын сонгуулийг УИХ, болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2012 оны ээлжит сонгуулийн нэг адил холимог хувилбараар явуулах юм. Мөн аймаг, сум, дүүргийн Хурлын нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь сум, баг, хорооноос шууд, гуравны нэг нь улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор заажээ.
Түүнчлэн сонгуулийн тойрогт дүн гаргахад тухайн сум, баг, хороонд оногдсон мандатын тоогоор хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцоно. Үлдсэн суудалд нам, эвслийн авсан суудлын тоогоор тухайн нам, эвслээс гаргасан жагсаалтын эхнээс нэр дэвшигчийг сонгогдсонд тооцогдохоор заасан байна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль явуулахаас зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэсэн заалт байдаг. Үүнийг зөрчөөд байгаа талаар лавлав.
Гэвч энэ заалт зөвхөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд л байдаг аж. Харин орон нутгийн сонгуульд хамаардаггүй юм байна. Сонгуульд оролцох нь сонгуулийн эрх бүхий иргэний үүрэг гэж төсөлд орсныг олон гишүүн эсэргүүцсэн.
Хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа “Иргэний улс төрийн оролцоо, хувь хүний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой ийм заалт оруулсан” гэж тайлбарласан юм. Төсөлд тусгасанаар сонгуулийн эрх бүхий иргэн энэхүү үүргээ биелүүлсэн бол сонгуулийн үр дүнгийн талаар гомдол гаргах эрхтэй. Харин үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол дараагийн аль нэг ээлжит сонгууль хүртэл төрийн албанд томилогдохыг нь түр түдгэлзүүлэхээр заасан байгаа юм.
Ийнхүү хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

0 Сэтгэгдэл