Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэх нь зөв гэж үзлээ


Орон нутгийн сонгуулийг хэрхэн ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг асуудал УИХ-д суудалтай намуудын дунд багагүй маргаан дагуулж байна. Гэхдээ өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаас нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хэдийгээр АН-ын гишүүд голчлон кноп дарж нэг алхам урагшлуулсан ч сөрөг хүчнээс эсэргүүцэл илэрхийлж, эл хуулийн төслийг засч залруулж боловсронгуй болгох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Энэ хуульд засч залруулах 12 зүйлийн согог байна. Үүнийг засч, янзалж, амьдралд нийцүүлж байж батлахгүй бол энэ хууль иргэдийн эрх ашгийг хүндэтгэх бус үүргийг нь сануулсан дарамтын шинжтэй хууль болоод байна” гэдгийг сануулсан. Мөн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл эл хуулийн төслийг дэмжиж байгаа илэрхийлсэн ч бас л засварлах зүйл олон байгааг хэлж байлаа. Тодруулбал, сонгуульд санал өгөөгүй хүнийг төрийн албанд оруулахгүй гэдэг зүйл заалт бол хүний эрхэнд бүдүүлгээр халдсан зүйл болж. Үүнийг ардчилсан улс орон тунхаглаж болохгүй. Үндсэн хуулийнхаа зарчимд нийцүүлж хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн байх шаардлагатай гэв.
Харин хууль санаачлагч Р.Бурмаагийн хувьд иргэдийн сонгуульд санал өгүүлж байж сонгуулийн будлианыг арилгана. 2004 оны сонгуулиар 130 мянган сонгогч санал өгч чадаагүй. Энэ юунаас шалтгаалсныг тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболдоос асуухад бичиг баримт нь давхардсан байсан гэж тайлбарласан бол 2008 оны сонгуулиар энэ тоо хоёр дахин өсч 230 гаруй мянга болсон. Үүнийг бас л давхардсан гэж бичсэн. Өөрийнхөө намынхныг давхар бүртгэчихээд бусад намынхныг бүртгэдэггүй байдлаа болих ёстой. Энэ байдлыг халах гэж ийм заалт оруулсан юм. Сонгуулийг будлиангүй болгох арга нь сонгогч саналаа өгдөг л байх юм гэсэн тайлбар тавив. Энэ мэтчилэн нэлээдгүй маргаан үргэлжилсэний эцэст хууль санаачлагчийн талынхан болоод МАН-ын гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлж Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Гэхдээ хэлэлцэх үедээ засч залруулна гэдэгт санал нэгдлээ.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан