Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Н.Энхбаяртай холбоотой мөнгө угаах сүлжээг илрүүлсэн тухай хятадууд мэдээлэв

Хятадын “South China Morning Post” цахим хуудас “Мөнгө угаах Монголын сүлжээ Хонконгийн банкыг ашиглажээ” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой хэргийг шалгах явцад Авлигатай тэмцэх газрынхан мөнгө угаах томоохон сүлжээ илрүүлж, үүнд нь Хонконг, Сингапурын банк холбогдсон болохыг тогтоосон тухай энд өгүүлсэн байна. Авлигатай тэмцэх газрын нэр нь үл мэдэгдэх мөрдөн байцаагчийг эх сурвалжаа болгосон гэх уг нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
Хонконгийн зарим томоохон банк Монголын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой мөнгө угаах хэрэгт орооцолдсон байж болохыг тус улсын хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна. Монголын нөлөө бүхий хүмүүс Хонконг болон Сингапурын банкин дахь дансаар дамжуулан авлигын мөнгөө угааж, АНУ, Их Британи, Европын зарим орон руу гаргадаг байсан баримт илрээд байгааг Монголын Авлигатай тэмцэх газрын ахлах мөрдөн байцаагчид хэлж байна. Энэ хэрэгт хамгийн багадаа дөрвөн банк холбоотой болж хэдэн арван сая долларын гүйлгээ хийсэн гэнэ.
Байгуулагдаад зургаан жилийн нүүр үзэж буй Монголын Авлигатай тэмцэх газрын албан тушаалтны хэлснээр тэд мөнгө угаах томоохон сүлжээ илрүүлсэн гэж үзэж байгаа аж. “Мөрдөн шалгалт одоо ч үргэлжилж байна. Шалгаж дуусаад, нотлох баримтаа бүрэн цуглуулсны дараа бид Хонконгийн талд хандаж, мөнгө угаасан энэ хэргийг шилжүүлэх болно. Бидний илрүүлсэн баримтаар Хонконг, Сингапурын банкин дахь дансаар дамжуулан Англи, Европ, АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг байсан бололтой” гэж албаны эх сурвалж өгүүлж байна.
Энэ хэрэг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэргийг шалгах явцад илэрчээ.
Н.Энхбаярт холбогдуулан шалгасан хэргүүдийн нэгд нь Хонконгийн хоёр компани холбогдсон юм. Экс Ерөнхийлөгчтэй хамт яллагдсан энэ хэргийн нэг хамсаатан нь тэр хоёр компанийн захирал байсан юм. Гэхдээ Н.Энхбаяр өөрт нь үүсгэсэн хэргийг үндэслэлгүй, улс төрийн зорилготой хэмээн мэдэгдсээр байгаа юм. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчдын ярьж буйгаар тэд одоо ч Н.Энхбаярын сүлжээг илрүүлэхээр ажиллаж буй бөгөөд түүнд холбоотой өөр хэрэг ч илрэн гарахгүй гэх газаргүй байгаа аж. Тухайлбал, гадаадын компаниуд Монголын уул уурхайн салбарыг сонирхож, алт, зэс, нүүрсний орд эзэмших холбоо харилцаа эрэлхийлж байсан баримтууд илэрчээ. Энэ тухай “Бид Н.Энхбаярын сүлжээг илрүүлэхээр шалгалтаа үргэлжлүүлсээр байна. Гэхдээ энэ ганцхан түүнтэй холбоотой хэрэг биш. Хонконгтой холбоотой илрүүлж амжаагүй өөр олон хэрэг бий” гэж албаныхан хэллээ. Одоохондоо Монгол-Хонконгийн хооронд хууль, эрхзүйн холбоо харилцаа байхгүй учир Авлигатай тэмцэх газар Хонконгийн албаны хүмүүсээс юуны өмнө тусламж хүсэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар Хонконг дахь Монголын консул одоохондоо тайлбар өгсөнгүй” гэж тус сайтад бичжээ.
Энэ мэдээлэлтэй холбоотой Авлигатай тэмцэх газарт хандахад, эх сурвалж ийн ярилаа. “Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай хамт хэрэгт холбогдсон Ж.Мягмаржаргал Хонконгод бүртгэлтэй хоёр компанитай байсан нь үнэн. Гэхдээ тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэчихсэн шүү дээ. Мөнгө угаасан хэрэгт холбогдсон эсэх тухай сайн мэдэхгүй байна. Хэрэв давж заалдах шатны шүүх Н.Энхбаяр нарт холбогдох хэргээс зарим зүйлийг тодруулж, дахин шалгах шаардлагатай гээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал АТГ шалгана. Хятадын мэдээллийн сайт манай мөрдөн байцаагчийг эх сурвалжаа болгосон гэж дэгсдүүлээ байлгүй дээ” гэв.
Шунал ихэдвэл шулам болноо гэж...
shaal hudlaa l bn sh dee.
tiim l surhii bsan bol ATG medeh l yostoi sh dee. deer n bas ATG gadaaduudad medeelel alddag ym shig sanagdlaa
Ih yum bii dee naad muu aalzand

0 Сэтгэгдэл
2012.09.10
2012.09.05
2012.09.04