“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Шүрэнгийн УЦС-д хамтарч ажиллахыг урилаа
Монголыг сонирхож ирсэн хөрөнгө оруулагчдад сүүлийн үед манайд дэд бүтцийн ямар томоохон төсөл хэрэгжиж байгааг Б.Энхбаатар хэмээх залуу танилцууллаа. Тэрээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч юм. Хэдхэн сарын өмнөөс манайд Дэлхийн банкны тусламжтайгаар энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уул уурхайн дэд бүтцийн төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх, техник эдийн засгийн үндэслэл гаргах зэрэг үүрэгтэй дөрвөн яам дунд хэрэгжих энэ төсөл эхний ээлжинд Дэлхийн банкнаас 25 сая ам.долларын зээл, Австралиас долоон сая долларын буцалтгүй тусламж аваад байгаа гэнэ. Энэ хөрөнгөөрөө ямар, ямар төсөл дээр ажиллаж байгааг “Discover Mongolia”-гийн төлөөлөгчдөд сонирхуулав. Түүний танилцуулсан төслүүд дундаас нэг сонирхол татсан мэдээлэл нь Шүрэнгийн усан цахилгаан станцын тухай байлаа. Монгол Улс эрчим хүчээ ОХУ-аас маш өндөр үнээр авч, цахилгааны хэрэглээгээрээ хөрш орноосоо хараат байдалд орчихоод байгаа. Хэрэв эрчим хүчээр Оросоос хараат бус байя гэвэл өөрсдөө цахилгаанаа гаргадаг болох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын хувьд усан цахилгаан станц байгуулах нь хамгийн тохиромжтой арга гэж үзэж байгаа учраас олон арван жилийн өмнөөс яригдсан Шүрэнгийн усан цахилгаан станцыг ажил хэрэг болгохоор яарч байна. Кувейтээс санхүүгийн тусламж дэмжлэг хүсч, нааштай хариу аваад байгаа учраас тун удахгүй төсөлд зориулж байгаль орчин, геотехник, гидрологийн гээд олон төрлийн судалгаа хийнэ. Тэдгээр судалгааг хийх тендерийг ирэх хавраас зарлах тул та бүхэн нээлттэй оролцоорой гэж төслийн зохицуулагч Б.Энхбаатар уул уурхайн салбарынхныг урилаа.
Шүрэнгийн усан цахилгаан станцыг нь 300 МВт-ын хүчин чадалтай байхаар төлөвлөж буй аж. Энэ нь дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана гэсэн үг бөгөөд өвөл хүртэл ажиллагаатай байх учир хэрэв энэ УЦС-ыг байгуулчихвал хөршөөсөө царай алдаж суухгүй болох нь. Усан цахилгаан станц өвөл ажиллагаагүй болдог гэсэн ойлголт бий. Харин Шүрэнгийн тухайд 750 м-ийн томоохон хэмжээний усан мандал байгуулах учраас өвөл хүртэл саадгүй ажиллаж, Монгол Улсыг эрчим хүчээр бүрэн хангах юм байна.
Шүрэнгийн усан цахилгаан станцыг нь 300 МВт-ын хүчин чадалтай байхаар төлөвлөж буй аж. Энэ нь дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана гэсэн үг бөгөөд өвөл хүртэл ажиллагаатай байх учир хэрэв энэ УЦС-ыг байгуулчихвал хөршөөсөө царай алдаж суухгүй болох нь. Усан цахилгаан станц өвөл ажиллагаагүй болдог гэсэн ойлголт бий. Харин Шүрэнгийн тухайд 750 м-ийн томоохон хэмжээний усан мандал байгуулах учраас өвөл хүртэл саадгүй ажиллаж, Монгол Улсыг эрчим хүчээр бүрэн хангах юм байна.
0 Сэтгэгдэл
























