Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Төсвийн алдааг намрын чуулганаар засах нь
Эвслийнхэн бүлгийн хурлаа зарлан хуралдуулж хоёр асуудал хэлэлцсэн байна.Тодруулбал, Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг болон Орон нутгийн сонгуулийн тухай хууль юм. Энэ онд сонгуулийн жил таарсантай холбоотойгоор халамж хэлбэрээр асар их мөнгийг иргэдэд тараасан. Мөн татварын орлого тасарч, тендер хугацаандаа зарлагдаагүй гэх мэт олон бэрхшээл гарчээ. Үүнээс болж Монгол Улсын нийгэм, эдийн засагт багагүй хүндрэл учруулаад байгаа гэнэ. Дээрх бүхэн төсвийн алдагдлыг таван хувьд хүргэжээ. Иймд “Шударга ёс” эвслийн бүлэг төсвийн тодотголыг хэлэлцээд “Одоогийн нөхцөл байдлыг даван туулах чиглэлээр төсөв батлагдаж гарах ёстой. Удахгүй Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдах болно. Иймд намрын чуулганаар ирэх жилийн төсвийн хэлэлцүүлэг эхлэх үеэр өнөө жилийн төсвийн алдааг хэрхэн засч ажиллах вэ гэдгийг ярьж, зөв тийш хандуулах нь чухал” гэж үзжээ.
Харин Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн Д.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэнэ. Тус ажлын хэсэг уг хуулийн концепциуд дээр ажиллаж байгаа бөгөд ямар ч байсан сумын ИТХ-ын төлөөлөгчийг намын жагсаалтаар сонгох нь буруу гэж үзжээ. Үүний оронд иргэд дундаасаа нэр дэвшүүлэх ёстой гэсэн зарчмын шийдэлд хүрсэн байна. Иймд энэхүү заалтаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан