“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
“Петрочайна Дачин Тамсаг”-ын ажилчид цалин нэмэхгүй бол ажил хаяна
“Петрочайна Дачин Тамсаг” компанийн ажилчид цалингаа нэмүүлэхээр удирдлагууддаа шаардлага тавьжээ. Хэрэв энэ сарын 15-ны дотор тэдний цалинг нэмэхгүй бол ажил хаяна гэдгээ ч мэдэгдлээ. Тус компанийн ажилчдын хэлснээр сүүлийн таван жилд тэдний цалинг нэмээгүй гэнэ. Тэд дөрвөн сарын өмнө энэ тухай удирдлагууддаа шаардлага тавьсан боловч одоо болтол биелүүлээгүй байна. Хэрэв энэ удаа тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй бол Монгол Улсын хилээр нэг ч литр газрын тос гаргахгүй. Үүнээс үүдэх асуудлыг ч компанийн удирдлага хариуцах учиртайг хэвлэлийнхэнд хандсан ажилчид нь хэлсэн юм.
“Петрочайна Дачин Тамсаг” нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Манай улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, Дорнод аймгийн Матад суманд газрын тосны олборлодог. 300 гаруй ажилчинтай. Өдөрт 10 мянган баррель нефть олборлож, дэлхийн зах зээлд нийлүүлдэг ч ажилтнуудынхаа цалин, хангамжид анхаарал хандуулдаггүй гэнэ.

0 Сэтгэгдэл