“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Хатуу хөл хорионд шилжсэн 14 хоногт дараах 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй

Улсын онцгой комисс Улаанбаатарт тогтоосон Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг нэг шат ахиулж, Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, 14 хоног хатуу хөл хориог тогтоох саналыг өнөөдрийн хурлаараа гаргасан. Энэхүү саналыг нь Засгийн газраас дэмжиж Улаанбаатар хотод 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл 14 хоног хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргалаа.
Бүх нийтийн бэлэн байдлын 14 хоногийн хугацаанд дараахь 15 чиглэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй аж.
- Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түлшний хангамж, түгээлт
- Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал стратегийн ач холбогдол бүхий объектын байгууллагын үйл ажиллагаа, хүч хэрэгслийн хангамж тээвэрлэлт
- Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
- Усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх үйл ажиллагаа
- Банкны үйл ажиллагаа
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн үйл ажиллагаа
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаа
- Хууль тогтоох байгууллага, шүүх, өмгөөлөл, нотириат
- Төрийн захиргааны байгууллагуудын ажилчдын 10-15 хувь
- Хүүхэд хамгааллын байгууллагууд
- Буян, оршуулгын үйл ажиллагаа
Харин бусад байгууллагын үйл ажиллагааг дээрх хугацаанд бүрээн зогсооно хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.
0 Сэтгэгдэл
























