Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
8300 орчим иргэн Төрийн ордонд орж, Төрийн музейтэй танилцжээ

Эзэн Чингис хааны хөшөө цогцолборын өмнүүр татдаг улаан туузыг Засгийн газрын тэргүүн хайчлаад тав хонож байна. Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ өнгөрсөн бямба гаригт буюу 2012 оны 08 дугаар сарын 25-нд анхны хуралдаанаа хийж 10 гаруй асуудал хэлэлцсэний хамгийн эхнийх нь Төрийн ордныг түмэн олонд нээлттэй болгох шийдвэр байлаа. Энэ шийдвэр гарсныхаа маргааш өдрөөс л хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэд Төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч Чингис хааны хөшөө, наадмаар л барааг нь хардаг байсан Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх боломжтой болсон юм. Төрийн ордон түмэн олондоо нээлттэй болсноос хойш тав хоног өнгөрч энэ хугацаанд 8300 орчим иргэн Монгол төрийн музейд зочилж төрийн түүх соёл, уламжлал, төр иргэний харилцааны талаарх баримтыг сонирхож, Эзэн Чингис хааныхаа хөшөөнд мөргөж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлжээ. Бямба, ням гаригийн морин цагаас төрийн хүндэт харуул жагсаж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байх юм. Энэ мэдээллийг зарим иргэд Төрийн ордон амралтын өдрүүдэд л нээлттэй байх юм байна гэж эндүүрч хүлээж авсан байна. Төрийн түүхийн музей долоо хоногийн даваа гаригт амардаг, бусад өдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн музейн үзмэрүүдтэй танилцаж, Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх боломжтой гэдгийг Төрийн ордны хамгаалалтын албаны дарга Г.Лхагвасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцоллоо. Иргэд Төрийн ордныхоо босгоор алхаж, Их эзэн хааныхаа хөшөөнд сүслэж, Монгол төрийн түүхэн уламжлал бахархлын бэлэг тэмдэг болсон үзмэрүүдтэй танилцаж, Есөн хөлт цагаан тугандаа мөргөхдөө ихэд хүндэтгэлтэй хандаж байгаа талаар Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав ярилаа. Төрийн их цагаан туг, хар сүлд, Их Монгол Улсын төрийн тамга зэрэг түүхэн үзмэрийг илүүтэй сонирхож байгааг ч тэрбээр хэллээ. Дэлхийн алдартай музей болон эх орныхоо шилдэг үзмэрүүдийг ээлж дараалан дэлгэж Төрийн музейнхээ үзмэрийг байнга шинэчилж байх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгээ сэтгүүлчдэд танилцууллаа. Төрийн түүхийн музейд өнөөдрийн байдлаар 150 гаруй түр үзмэр дэлгэсэн бөгөөд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан ирэх сараас их хааны түүхтэй холбоотой сонирхолтой баримт, үзмэрүүдийг байрлуулна гэж Төрийн ёслолын албаны дарга мэдээлэл хийхдээ хэлж байлаа. Шинэчлэлийн Засгийн газар нээлттэй, тунгалаг бодлого явуулж байхын эхлэл нь энэхүү шийдвэр бөгөөд Төрт ёсны 2200 жилийн түүхтэй монголчуудын их түүхээрэ бахархах, омогших хаалгыг нээж байна гэж олон хүн харж байна. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газар иргэдийнхээ хэлж байгаа үг, санал бодол, шүүмжлэлийг сонсон, мөрдөж ажиллахыг гол бодлогоо болгож, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж ажиллана хэмээсний илрэл болж байна гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл