Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
АН хүүхдийн мөнгө олгоно
Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд энэ сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Удирдах ажилтны зөвлөгөөнд орон нутаг дахь Ардчилсан намын удирдлагууд, Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь болон Ардчилсан намаас томилогдсон сайд нар оролцсон юм.
Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөнд Ардчилсан намын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох үеэрээ“ Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол Ардчилсан намын ард түмэндээ дэвшүүлж, танилцуулсан “Монгол хүн” мөрийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт тусгагдсан санаа бүр ард түмнээс төрсөн. Тийм учраас бид ард түмнийхээ амьдралаас урган гарсан хөтөлбөрийг бүх шатанд хэрэгжүүлж Монгол хүн эх нутагтаа сэтгэл тэнүүн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх болно” гэсэн юм. Мөн Ардчилсан намаас томилогдсон сайд нар зөвлөгөөнд оролцогчдод салбар тус бүртээ ойрын үед хийж хэрэгжүүлэх бодлогын шинж чанартай ажлаа танилцуулсан.
Энэ үеэр хөдөө орон нутаг дахь Ардчилсан намын удирдлагууд орон нутагт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдэх гарцын талаар санал бодлоо солилцож Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зарим саналаа тусгуулахаар боллоо. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газрын шинэтгэлийг дэмжихээ илэрхийллсэн юм.
Зөвлөгөөнд оролцогчид Ардчилсан намаас анхлан санаачилсан Хүүхдийн мөнгийг энэ оны 10 дугаар сарын 1-нээс хүүхэд бүрт олгуулах саналыг гаргаж Засгийн газрын хуралдаанаар Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэхээр тогтсон юм. Ямартай ч Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн үр дүнтэй болж хүүхдүүд хүүхдийн мөнгөө 10 дугаар сарын 1-нээс авч эхлэх нь ээ.

0 Сэтгэгдэл