Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
АН-ынхны хүслийг биелүүлэгч бэрд нь МАН
МАН-ынхан энэ удаагийн парламентад АН-д боломж олгохоор шийдсэн бололтой. АН-ынхныг дуртай хуулиа батла, хүссэн зүйлээ хий гээд, чуулганы хуралдаанаа орхин гарах болсон. АН-ынхан ч тэднийг ингэж буян үйлдэж буйд дотроо баярлаад л суугаа байх. Тиймдээ ч ээлжит бус чуулганаар УИХ-ын тухай хууль болоод УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж.
Ингэхдээ завсарлага авахтай холбоотой заалтыг хэлэлцэх юм. УИХ-д бүлэгтэй нам завсарлага авах эрхтэй, хугацаа нь ажлын таван өдөр байна гэсэн заалтыг хуульд тусгаж өгөх гэнэ. МАН-ынхныг хурал хаяж буй энэ үед дээрх хуульд өөрчлөлт оруулахаар АН-ынхан түргэн авч. Өмнөх парламентаар эл хуулийн төслийг УИХ-аар хэлэлцсэн боловч МАН-ынхан хойшлуулж байсан юм. Тиймээс АН-ынхан өөрт оногдсон давуу эрхээ эдэлж ийнхүү УИХ-ын дэгийн тухай хуульд энэхүү заалтыг оруулахаар болж.
МАН-ынхан өнгөрсөн долоо хоногт Ц.Цолмон, С.Дэмбэрэл нарыг “баадуудан” байж УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн бариулсан. Гэвч дээрх хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй гэнэ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын тайлбарлаж буйгаар “Ээлжит бус чуулганаар яаралтай хэлэлцэх хуулиа л жагсаалтад багтаасан. Тиймээс Ц.Цолмон, С.Дэмбэрэл нарын өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй” гэсэн юм. Тэгэхээр ээлжит бус чуулганаар МАН-ынхан УИХ-д бүлэгтэй болж чадахгүй нь. МАН-ынхан хүний гараар могой бариулсан ч нэмэр болсонгүй. Тэд УИХ-ын дарга З.Энхболдод гомдож “Хуулийн төсөл өргөн бариад ир гэсэн чинь яалаа даа, Худал хэлэлгүй түүнийг нь батлаад өгнө гэсэн чинь яалаа даа” хэмээн дуулж суух болсон гэнэ.

0 Сэтгэгдэл