“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
“Петрочайна Дачин Тамсаг” компанийг ажиллах цагийн хуваариа өөрчлөхийг шаардав
УИХ-д бие даан нэр дэвшин сонгогдсон Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын гишүүн Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанид мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдэлд “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 139.1 дүгээр заалтыг үндэслэн дараахь мэдэгдлийг хүргүүллээ. Үүнд: Монгол Улсын нутаг дэвсгэр Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулж буй танай компани болон танайд туслан гүйцэтгэх компанийн ажилчид удаан хугацаагаар буюу тасралтгүй 40 хоног гэр бүлээсээ хол ажиллаж байна. Ингэснээр тухайн ажилчдын гэр бүлийн хэвийн амьдрах боломжийг алдагдуулж, буйд ажилчид болон тэдний гэр бүлээс санал, гомдол ихээр ирж байна.
Олон улсын хэмжээнд гэр орноосоо хол ажилладаг нефть, хийн салбарын ажилчдын ажил амралтын өдрийн жишиг 20:10, 15:15 болон түүнээс ч бага хугацаатай байдаг байна. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй Бороо гоулд компанийн ажилчид 7 хоног ажиллаад 7 хоног амардаг. Монгол ажилчид залхуу хойргодоо Тамсагт тогтвортой ажилладаггүй бус, гэр орноосоо хол урт хугацаагаар цалин багатай ажилладагт асуудлын гол оршиж байна гэж үзэж байна.
Иймд энэхүү нөхцөл байдлыг хянан үзэж, ажил амралтын нөхцөлийг сайжруулах, дээд тал нь 20 хоног ажиллан 10 хоног амрах хүртэл хуваарьтай болгох арга хэмжээ авч, ажилтнуудын ээлжийг нэмэх, монгол ажилтнуудын цалингийн хэмжээг ур чадвар, туршлагад нь үндэслэн өсгөх, үндэсний болон яятад ажилтнуудын цалингийн ялгааг багасгах зэрэг арга хэмжээ авахыг энэхүү албан тоотоор хүргүүлж байна.
Танай компанийн бүс нутаг, тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд ажилчдад зориулсан орон сууц, эмнэлэг, сургууль барих, гэр бүлээрээ амьдрах нөхцөл боломжийг хангах заалтууд багтсан эсэх, ажилчдын хөдөлмөрлөх хугацаа, хөдөлмөрийн хөлсийг өөрчлөх зорилго байгаа эсэх талаар хариу ирүүлэхийг хүсье гэжээ.

0 Сэтгэгдэл