УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Баруун бүсийн театруудад жүжгийн хур буух нь
УДЭТ-ынхан 40-өөд хүний бүрэлдэхүүнтэйгээр ирэх сарын 7-нд орон нутгийн үзэгчдэдээ уран бүтээлээ хүргэхээр аян замдаа гарах гэж байна. Энэ удаа баруун бүсийн Говь-Алтай, Баян-Өлгий, Өвөрхангай, Баянхонгор, Ховд аймгаар явах аж. УДЭТ нь хөдөө, орон нутгийн үзэгчдэдээ зориулж Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Д.Мэндсайханы “Ээжээ”, Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” зэрэг жүжгээ тоглох бөгөөд хүүхэд багачууддаа зориулан С.Мехалковын “Бардам туулай” жүжгээр бэлэг барих юм. Аялан тоглолтын бригадын бүрэлдэхүүнийг ардын жүжигчин Г.Мягмарнаран ахлах бөгөөд ардын жүжигчин П.Цэрэндавга, гавьяат жүжигчин Г.Равдан, С.Сарантуяа, СТА Ч.Түвшин, Э.Батхүү, Б.Отгонбат, Б.Эрдэнэцэцэг, Б.Нармандах, Д.Ганцэцэг, Ц.Баясгалан, Г.Амгаланбаатар нараас гадна залуу уран бүтээлчид багтжээ.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
























