Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Орон нутгийн сонгуульд бэлтгэх ажил эхэлжээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нартай орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд санал солилцсон байна. Энэ үеэр СЕХ-ны дарга Н.Лувсанжав орон нутгийн сонгуулийг автоматжуулсан техник хэрэгслээр явуулахтай холбогдон бэлтгэл ажлыг зохион байгуулах, хуулийн гол гол зохицуулалттай холбоотой асуудлын талаар танилцуулсан байна. Ингэхдээ гол хүндрэл нь орон нутаг, аймаг, дүүргийн сонгуулиар тухайн орон нутаг бүрт тохирсон саналын хуудсыг програмчилж ялгавартайгаар хэвлэхэд бэрхшээл байгаа гэлээ. Тухайлбал, нийслэлд өнгөрсөн сонгуулиар 50-иад төрлийн саналын хуудас хэвлүүлэхэд арав гаруй хоног шаардсан байна. Одоо бол хэдэн мянган төрлийн саналын хуудас байгаа болохоор СЕХ дангаараа эл ажлыг хийхэд хүндрэлтэй гэнэ. Тиймээс орон нутгийн сонгуулийн хорооны төлөөлөл нь ирж өөрсдөө хяналт тавих боломжийг хуульд тусгаж өгөх шаардлагатай гэсэн байна. Харин урьдчилсан байдлаар 9.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Мөн Тагнуулын байгууллага, Мэдээлэл технологийн газартай хамтран програм хангамжийг хянах ажил хийх тухай ч энэ үеэр хөндлөө.

0 Сэтгэгдэл