Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Орон нутгийн сонгуульд намын листээс гуравны нэгийг оруулах нь буруу гэв


УИХ дахь МАН-ын гишүүд энэ удаагийн хуралдаанаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг Ардчилсан нам, ИЗНН, “Шударга ёс” эвсэл хамтран санаачилж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Төсөлд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийн гуравны нэг хүртэлхийг намын жагсаалтаар үлдсэн төлөөлөгч тойргийн системээр өрсөлдөхөөр заагаад байгаа.

Харин МАН-ын гишүүд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгохдоо гуравны нэг хүртэлхийг намын листээр сонгох нь буруу, энэ бол улстөржсөн, намчирхсан түүнээс харьяат байлгах гэсэн маш буруу алхам гэж үзжээ. Түүнчлэн Үндсэн хуулийг зөрчсөн гэлээ.
Мөн орон нутгийн сонгуульд сонгогч саналаа өгөөгүй бол төрийн албанаас чөлөөлж дараагийн сонгуульд саналаа өгвөл ажилд нь эргүүлэн томилох гэх заалт ч ороод байгаа. Энэ бүхэн бол хүний эрх зөрчсөн үйлдэл болно гэдгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд хэллээ.
Орон нутгийн тухай хууль санаачлагчдын үзэж буйгаар эл сонгуулийг арваннэгдүгээр сард явуулахаар товлож буй гэх. Тэгвэл үүнийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан боломжгүй гэлээ. Учир нь малчид өвөлжөөндөө буудаг, отор нүүдэл хийдэгтэй холбоотой гэж тайлбарлав.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “МАН-ын 25 гишүүн УИХ-д сонгогчоо төлөөлөн сууж байгаа. Үндсэн хуулийнхаа зарчмаар бүлэг байгуулагдсан ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нарын санаачилсан УИХын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхгүй юм байна” хэмээсэн юм.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
тоон дотор үсэг гэгчээр тэр Ж.Батсуурь юу ч билээ дээ. Юу ч мэдэхгүй юм байж
Энэ Бямбацогт гэж нэг солиотой юм цаад томцуулаасаа хэдэн төг авсан юм бол доо. Их донгосдог болж ээ. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй нэг юм л байж байдаг байсан.
олон юм солиорохгүй л сууцгааж бай л даа. Та нартай та наргүй энэ төр ажлаа хийж л байгаа шүү дээ. Өөрсөддөө ашигтай хувилбар гаргах гээд л үхэн хатан зүтгээд байх юм. Сонгуулийн луйвар хийдэг цаг ч инь төгсгөл болсон шүү, МАН-ын луйварчид аа. Одоо тэр Баттулга луйварчин чинь байхгүй шүү дээ.
Хамгийн их уншсан