Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хороондоо хуримлах боломжтой боллоо

Нийслэлийн ИТХ-ын  төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилсан “Жаргалтай гэр бүл” төслийг Чингэлтэй дүүргийн XI дүгээр хороонд хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь залуу гэр бүлээ дэмжсэн хөтөлбөр юм. Тодруулбал, залуу хосууд харьяа хороондоо гэр бүл болж батлуулахдаа хуримын хувцастай, тусгайлан тохижуулан орчинд дурсгалын зураг татуулдаг болж байна. Намрын эхэн сарын шинийн наймны бэлэгт сайн өдрийг тохиолдуулан тус төслийг эхлүүлж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн XI дугаар хороонд гэр бүлээ батлуулж батламжаа авсан залуу хосуудад гэнэтийн бэлэг барьж хуримын ёслолыг үйлджээ.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч  Ш.Үнэнбат “Гэр бүл батлалтыг хороо болгонд бүртгэлийн ажилтан бүртгэж батламж гардуулдаг болсон. Үүнээс үүдэн хосууд  хороондоо очоод батлуулчаад батламжаа аваад зүгээр гараад явчих биш хороондоо хуримлах ёслол үйлдэж, тулгадаа галаа бадраагаад, албан ёсны ёслолын хувцас болох хуримын хувцастай дурсгалын зураг татуулан, амьдралд ганцхан тохиох нандин мөчөө зурганд буулгаж авч үлдээсэй гэсэндээ энэ ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Дашрамд хэлэхэд “Жаргалтай гэр бүл” төслийг дэмжиж бүхий л талаараа хамтарч ажилласан Чингэлтэй дүүргийн XI дүгээр хорооны Засаг дарга Д.Уянгаадаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бидний гэнэтийн урилгыг хүлээн авч биднийг дэмжсэн хоёр залуу хос болон гэр бүлийхэнд талархаж байгаагаа илэрхийлмээр байна” гэв.
 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан