Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
МТЗ:Далан үерт автсан нь усны судалгаа сайн хийгдсэнийг, уг хэсэгт гүүр барих нь зөв байсныг нотолж өглөө

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан гүүр үeрт автлаа гэсэн ташаа мэдээлэл сошиалаар нэлээд явж байна. Гэвч усанд автсан хэсэг бол төмөр замын гол трассын дагуух гүүр тойруулах зам буюу түр зам гэдгийг “Монголын төмөр зам” компаниас тайлбарлаж байна.

Тодруулбал, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6км төмөр замын барилгын ажил чанар стандартын өндөр түвшинд, төлөвлөгөө графикийн дагуу амжилтай явагдаж байна. Өнөөдрийн байдлаар (2020.08.17) газар шорооны ажил 98.29%-ийн гүйцэтгэлтэй, нийт 594 хоолой 93.86%-ийн гүйцэтгэлтэйгээр 58.5 км төмөр зам тавигдаад байна. Төслийн хэмжээнд баригдах 27 гүүр 67.96%-ийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гүүрийн ажлыг дуустал гүүр тойруулах түр далан бүхий төмөр зам барин, материал техник зөөх, дээд бүтэц тавих зэргээр барилгын ажлын хэвийн үйл ажиллагааг ханган ажилласан.

Хүчтэй үргэлжилсэн аадар борооны улмаас түр далан үерт автсан бөгөөд шуурхай ажиллан хэвийн болгосон. Төлөвлөгөөний дагуу бүх гүүрийн ажил 9 дүгээр сарын 30-нд бүрэн дуусна. Та бүхэн уг зургаас цаана нь үндсэн зам маань бүрэн бүтэн байгааг хараарай.

Харин ч түр далан үерт автсан нь усны судалгаа сайн хийгдсэнийг, уг хэсэгт гүүр барих нь зөв байсныг нотолж өглөө.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан гүүр үeрт автлаа гэсэн ташаа мэдээлэл сошиалаар явж байна. Эдгээр зураг дээрх усанд автсан хэсэг бол төмөр замын гол трассын дагуух гүүр тойруулах зам буюу түр зам юм.

Төмөр замын доод болон дээд бүтцийн барилга угсралтын ажил бүхэлдээ техникжсэн байдлаар явагддаг. Төмөр зам барих үндсэн технологи нь шинэ тавигдсан төмөр замаа ашиглан дараагийн шинэ төмөр замаа тавьдаг. Тиймээс гүүр төлөвлөсөн хэсэгт “гүүр тойрох зам” буюу түр зам барьж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлдэг болно. Учир нь гүүрийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд цаг хугацаа маш ихээр шаардагддаг болохоор хугацаа алдахгүйн тулд гүүр төлөвлөсөн хэсгүүдэд “гүүр тойрох зам”-ыг барьдаг. Байгалийн гамшиг, Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол ханган ажиллаж байна” гэлээ.

3 Сэтгэгдэл
Авто зам шиг түр зам ч гэх шиг. Тийм юм гэж баймааргүй юм. Шууд л гүүрээ бариад замаа тавих ёстой. Ямар галт тэрэг нь яваад эхэлсэн биш дээ.
Наадах нь байхгүй бол цаадах нь урслаашд давхар далантай яваад байх юм уу
Өөрсдийгөө өмөөрнөө гэж. Гүүр барих нь зөв байсан ккк.
Хамгийн их уншсан