Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Нэг хот-нэг стандарт” баримт бичиг боловсруулагдлаа

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар нь “Нэг Хот Hэг Стандарт” зорилтот жилийн хүрээнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын баримт бичиг” -ийг боловсруулж өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэн ажиллаж байна.

Тус бичиг баримт нь барилгын захиалагч, гүйцэтгэгч болон ашиглагч байгууллагуудад нийслэлд хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, хүлээн авах, бүртгэх, ашиглах үйл ажиллагааг нэгдсэн арга зүй, удирдамжаар хангах зориулалттай юм. Энэхүү баримт бичгийн эхний ээлжийн 14 баримт бичиг боловсруулагдаж бэлэн болсон бөгөөд доорх холбоосоор орж танилцах боломжтой.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын баримт бичгийн жагсаалт

Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах шаардлага

Хашаа, хайс, хашлаганд тавигдах ерөнхий шаардлага, хэрэглээ

Хүүхдийн тоглоомын талбайн эрүүл, аюулгүй орчны бүрдүүлэхэд тавигдах шаардлага

Явган хүний зам, талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах шаардлага

Унадаг дугуйн замын төлөвлөлтөд тавигдах шаардлага

Тээврийн хэрэгслийн зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах шаардлага

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулах сандалд тавигдах шаардлага

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулах хогны саванд тавигдах шаардлага

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулах гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжид тавигдах шаардлага

Нийтийн тээврийн үйлчилгээнд тавигдах шаардлага

Хүүхдийн автобусанд тавигдах шаардлага

Такси үйлчилгээнд тавигдах шаардлага

Нийтийн тээврийн автобусны зогсоолд тавигдах шаардлага

Такси зогсоолд тавигдах шаардлага

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан