УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“15-тай залуус” төрсөн өдрөө тэмдэглэнэ
“Grunge Rock” урсгалаар 15 жилийн турш уран бүтээл туурвин “Alternative Rock” чиглэлийг хөгжүүлж араасаа олон хамтлагийг төрүүлэх гүүр нь болсон “Нисванис”-ынхан есдүгээр сарын 18-нд “Нисванисчуудын өдөр” тоглолтоо хийх гэж байна. Долоо дахь жилдээ болох уг метал рок тоглолтыг “Анима-Мунди” энтертайнмент зохион байгуулж байгаа аж. Тоглолтод ОХУ-ын “Шторм”-оос гадна “Метроном”, “Булсара”, “Профетс”, “Зүгээр л”, “Хос сүх” хамтлагийнхан оролцож рок хөгжмийн шүтэн бишрэгчид нэг өдөр амьд хөгжмийн хэмнэл дор бут авах нь ээ. Одоогоор тоглолт болох газрын тов хараахан гараагүй байна.
Монголын анхны “boyband”-уудын нэг “Номин талст” хамтлаг мөн 15 нас хүрч буй. Тэд ойн хүрээнд есдүгээр сарын 29, 30-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд “Номин талст 15 жил” бие даасан тоглолтоо хийж, фэнүүдтэйгээ хамт төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээр болжээ. Дан амьд хөгжимтэй дуулах тэдний тоглолтод “A-Sound” хамтлагийн басс гитарчин Д.Мөнхболд, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин А.Болорхүү, гитарчин Өөжгий нар оролцох аж. Тэдний шинэ цомог тоглолтын өмнө фэнүүдийнх нь гарт очно гэсэн.
Дараагийн 15-тан бол "Sweetymotion" хамтлаг. Тоглолтын бэлтгэлдээ орсон хамтлагийн охид реппер Rokit bay, "The Lemons" хамтлагтай хамтран шинэ уран бүтээл хийгээд тун ч завгүй яваа гэсэн. Хамтлагийн продюсер Б.Чинбат арваннэгдүгээр сарын дундуур “Аравт” нэртэй тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Харин араас нь залгаад арваннэгдүгээр сарын сүүлээр тус хамтлагийнхан тоглох юм.

0 Сэтгэгдэл