УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Домогт “Битлз” хамтлагийн хуулбар “Bootleg Beatles” Монголд

Домогт “Битлз” хамтлагийн хуулбар “Bootleg Beatles” есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүйгээр тоглох нь ээ. Монголд анх удаа ирж, Ливерпулийн дөрвөлийн дуунуудыг эгшиглүүлэх тус хамтлагийг НИТХ-ын төлөөлөгч буюу “Шар айраг”-ийн ахлагч Г.Ганхүү хэдэн найзынхаа хамт урьж тоглуулахаар болсон нь энэ. Тэд энэ жил тохиож буй алдарт “Битлз” хамтлагийн 50 жилийн ойд зориулан ийнхүү нийслэлчүүдэд бэлэг барьж буй юм.
Тоглолтод “Шар айраг” хамтлагийнхан тэдэнтэй хамтран уран бүтээлээ хүргэх бөгөөд маргааш нь “Битлз”-ийн үнэнч фэнүүдэд зориулсан тусгай тоглолт хийхээр болжээ. Одоогоор энэ тоглолт хаана болох нь тодорхойгүй байна. “Bootleg Beatles” хамтлагийнхны хувьд Их Британиас гаралтай бөгөөд “Битлз”-ийнхэнтэй адилхан дуулахаас гадна үсний засалт, хувцаслалт, цаашлаад үг яриа гээд бүхий л зүйлийг нь дуурайдаг билээ. Тэд 2002 онд хатан хааныхаа ордонд тоглолт зохион байгуулж дараагийн “Битлз” гэдгээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.

0 Сэтгэгдэл