Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ээлжит бус чуулганаар 13 асуудал хэлэлцэнэ
УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, УИХ-ын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн өнөөдөр захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2012 оны наймдугаар сарын 29-ний өдрөөс есдүгээр сарын 19-ний өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр тогтоосон байна. Үүнд:

1.Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд;

2. ”Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль товлон зарлах тухай болон зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүд;

3. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

4. Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;

5. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6. ”Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

7. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай асуудал;

8. Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Шүүгчийн орон тоо тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

9. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төсөл;

10.“Виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

11. Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;    

12. Нийтийн албаны тухай багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

13. ”УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.                 
        
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Лхагва гарагийн 10.00 цагт эхлэхээр уг захирамжид заажээ.  Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Ц.Шаравдорж/-т даалгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.















0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан