Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн төсөл санаачилжээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79.3 дахь  заалтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуулийн төслийг чиглэлийнх нь хүрээнд дэмжсэн гэнэ. “1990 онд ардчилал бий болсноос хойш хүний эрх, тэр дундаа хүний халдашгүй эрхийн асуудал дээд цэгтээ тултал яригдаж Нийгмийн аюулаас хамгаалах яамыг татан буулгаж, нэгжийг нь багасгасан байдаг. Гэтэл өнөөдөр гүйцэтгэх ажиллагаа явуулахад, замбараагаа алдсан, хэтэрхий олон бүтэцтэй болсон. Нөгөө талаар 2007 онд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 79.3 гэсэн заалтыг оруулахдаа хүмүүст тулгаж ял хүлээлгэх, мэтгэлцээнгүйгээр ял хүлээлгэх, иргэн ямар хэрэгт буруутайгаа мэдэхгүйгээр ял авах бололцоо нээгдчихсэн. Үүнийг засч залруулах шаардлагатай байна. Ингэхгүй бол маш олон хүн матаасаар ял авчих бололцоо нээгдсэн  учир хуулийн эл заалтыг өөрчлөх шаардлагатай” хэмээн О.Баасанхүү гишүүн үзэж байгаа гэнэ.
Одоо мөрдөж Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 79.3-т “Эрүүгийн хэргийн талаар хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу прокурорын зөвшөөрлөөр явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлж болох ба ингэхдээ нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагааны эх сурвалжийг нууцална” гэж заажээ.
Б.Хэрлэн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан