Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ


УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр товлоод байгаа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ. УИХ-д өргөн бариад байгаа хуулийн төслөөр бол орон нутгийн сонгуулийг парламентын сонгуультай адил холимог тогтолцоогоор, гэхдээ иргэдийн төлөөлөгчийн тоог орон нутгийн хүн амд нь тохируулан тогтоохоор төлөвлөөд байгаа юм. Мөн сум багийн Засаг дарга нарыг орон нутгийн иргэдийн саналаар томилох санал явж байгаа юм.
Харин УИХ дахь МАН-ын гишүүдийн хувьд орон нутгийн сонгуулийг хуучин буюу тойргийн тогтолцоогоор нь явуулах саналтай байгаагаа илэрхийлж хуулийн ажлын хэсэгт өөрийн төлөөлөл болгож УИХ-ын гишүүн Су.Батболдыг оруулахаар саналаа өгөөд байгаа юм.
УИХ-ын нөгөөдөр эхлэх  ээлжит бус чуулганаар бас УИХ-ын тухай хуулийн намын бүлэг байгуулах тухай заалтад өөрчлөлт оруулж өнөө болтол бүлэг байгуулж чадаагүй яваа МАН-ыг УИХ-д бүлэгтэй болгож магадгүй юм. УИХ-ын тухай хуулийн “УИХ-д 8-аас дээш суудал авсан нам эвсэл нь бүлэг байгуулах саналаа УИХ-ын даргыг сонгогдсоноос хойш 24 цагийн дотор ирүүлнэ” гэсэн заалтыг өөрчлөх хуулийн төслийн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл өргөн бариад байгаа юм.

Х.Өлзий
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан