Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
УИХ-Д МАН-ЫН БҮЛЭГ АЛБАН ЁСООР БАЙГУУЛАГДАНА
УИХ дахь МАН-ын гишүүдийг албан ёсоор намын бүлэгтэй болгож, парламентыг улс төрийн гацаанаас гаргахын тулд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Тэд МАН-ын биш, ард түмний эрх ашгийг хүндэтгэж, анхны хуулийн төслөө өргөн барилаа хэмээн ярьсан юм. Харин МАН-ын дарга Ө.Энхтүвшин үүнд “УИХ дахь МАН-ын гишүүд бүлэгтэй. Бүлэг сонгуулийн дүнгээр байгуулагдана. Сонгуулиар наймаас дээш гишүүн сонгогдсон бол бүлэгтэй болно гээд заачихсан байгаа учраас Үндсэн хуулийн асуудал. 24 цаг гэдэг хуулийн заалтыг яаж баталгаажуулж, хэрэгжүүлэх вэ гэдэг л заалт шүү дээ. Манай намын зүгээс угаасаа УИХ дарга хууль бусаар сонгогдсон гэж үзэж байгаа учраас хуулийн төсөл өргөн барих нь утгагүй асуудал” хэмээн хариу барив.

Нэгэнт хуулийн төсөл өргөн барьсан учраас энэ долоо хоногт зарлах УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь тодорхой. Ямар ч байсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, “УИХ-ын дарга сонгогдсоноос хойш намын бүлэг байгуулах саналаа 24 цагийн дотор бичгээр мэдэгдэнэ”, “Анхдугаар чуулганы хуралдааныг танхимын хамгийн ахмад гишүүн удирдана” гэх мэт заалтыг цэгцлэх нь. УИХ дахь МАН-ын гишүүд хуулийн эдгээр заалтыг хэрэгжүүлээгүйгээс өнгөрсөн хугацаанд тэднийг сонгосон ард түмэн хохирсон гээд хэлчихэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, МАН-ын гишүүд ард түмний дуу хоолой болох элч төлөөлөгчийн үүргээ гүйцэтгээгүй.
Харин ч улсын эрх ашгийг намынхаас доогуурт тавьж, чуулганы хуралдаанд оролцохгүй, хуралдаан даргалах ёстой хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл намдаа үйлчлэх мэтээр УИХ-ыг бойкотлосон. Өнгөрсөн хоёр сарын турш хуулийн дээрх заалттай холбоотой маргаан өрнөж, хуулиа уландаа гишгэж гүрийсэн МАН-ынхан Үндсэн хуулийн цэцэд гомдол хаяглалаа. Гэвч цэцийн гишүүд есдүгээр сар хүртэл амарч байгаа учраас өнөөх гомдол нь хав дарагдав. Тэд УИХ-ын дарга З.Энхболдод хэд хэдэн шаардлага бүхий албан бичиг хүргүүлж, тулгалт ч хийлээ. Эрхэм спикер хууль зөрчихгүйн тулд тэднийг “УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барь. Асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэе” гэв. Гэвч МАН-ын гишүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, бид хуулийн дагуу ажиллаж байна гэж гүрийсээр. Хуульд “УИХ-ын дарга сонгогдсоноос хойш намын бүлэг байгуулах саналаа 24 цагийн дотор бичгээр хүргүүлнэ” гэж тодорхой заалт байхад, сонгуулиар манай намаас наймаас дээш тооны гишүүн сонгогдсон учраас бид бүлэгтэй гэсэн тайлбар тавиад сууж байна.
Уг нь, наймаас дээш гишүүн сонгогдсон бол УИХ-д бүлэг байгуулах эрхтэй гэж хуульчилсан нь үнэн. Энэ эрхийг УИХ-ын дарга сонгогдсоны дараа тухайн намын бүлэг байгуулах саналыг бичгээр хүлээн авч, чуулган хуралдсанаар баталгаажуулдаг. Гэтэл УИХ дахь МАН-ын гишүүд бүлэг байгуулах саналаа хуульд заасан хугацаанд нь бичгээр өгөөгүй. Ингэж цагаан дээр хараар бичсэн хуулиа зөрччихөөд “Бид хуулийн дагуу ажиллаж байна” гэж шударга царай гаргах юм. УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн дагуу байгуулагдаагүй шүү гэж хуульчид мөн ч олон удаа тайлбарласан даа. Гэтэл МАН-ынхан илжигний чихэнд алт хийсэн ч, ус хийсэн ч сэгсэрнэ гэгчээр л хандаж буй.
Энэ бүхнээс үзвэл, тэд нэгэнт хуулиа зөрчсөн болохоор хэдүүлээ ингээд гүрийчихье, хуульд өөрчлөлт оруулах тухай өөрсдөө санаачлаад ч яахав хэмээн тохирсон байх магадлалтай.
Харин УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар МАН-д зориулж, тодруулбал, тэднийг УИХ-д бүлэгтэй болгохын тулд хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан нь наанаа шударга байдал гаргаж, цаанаа гэмшиж буй МАН-ын гишүүдийг битүүхэн баярлуулахад хүргэсэн бололтой. Тэдний өмнөөс сонгогчдын эрх ашгийг барьж гүйсэн хоёр гишүүний хувьд ч МАН-ын нөлөөлөл, лоббид өртлөө гэх мэтээр шүүмжлэл сонссон юм.
Юутай ч тэдний өргөн барьсан хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан ээлжит бус чуулганаар хэлэлцэж, МАН-ыг УИХ-д албан ёсны бүлэгтэй боллоо хэмээн зарлах нь.

0 Сэтгэгдэл