Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Замаа сэтгэлээсээ зас, хөрөнгө мөнгөнд санаа зоволтгүй
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр Зам, тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Батбаяр нарын хамт Улаанбаатар хотод хийж буй зарим зам засварын ажилтай танилцлаа. Тэрээр Яармагийн гүүрнээс Нисэх, Яармагийн товчоо хүртэлх 13.7 км зам, Энхтайвны өргөн чөлөөний зүүн хэсэг, зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордон Чулуун Овоо, Ботаникийн эцсийн буудал хүртэлх 4.1 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцсан юм.
Иргэдийг хамгийн их бухимдуулж, цаг хугацаанаас нь хумсалдаг замын түгжрэл, зам засварын ажилд шинэчлэлийн Засгийн газар нэлээн анхаарал хандуулж байгаа. Анх Ерөнхий сайдыг ажлаа авахад хотын хэмжээнд барьж, засч байгаа 17 замын ажилд шаардлагатай байгаа 130 тэрбум төгрөгийг шийдэж өгөхийг хотын дарга Э.Бат-Үүл хүсчээ. Үүний дагуу Ерөнхий сайд ч хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж өгсөн учир өдгөө дээрх замыг засч байгаа компаниуд ажилдаа ороод байна. Тиймээс цаашид Засгийн газар хөрөнгө мөнгөний асуудал дээр гацаахгүй бөгөөд зам засч, барьж байгаа компаниудыг ажлаа сайн хийж, хамгийн гол нь сэтгэлээсээ, чанартай хийж, хугацаанд нь хүлээлгэж өгөхийг Ерөнхий сайд хүссэн юм.

П.Ариун
0 Сэтгэгдэл