Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
ГЕГ орлогоо бүрдүүлж чадахгүй байгаагаа Сангийн сайдад гомдоллов
Сангийн сайд Ч.Улаан өнөөдөр Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав “Энэ онд манайх төсвийн орлого бүрдүүлэлтэд их хүндхэн даалгавар авсан. Орлогын бүрдүүлэлт муу байгаа учир 600 тэрбум төгрөгөөр хасч өгнө үү” гэсэн хүсэлт тавив. Сангийн сайд Ч.Улаан хариуд нь “Гаалийн ерөнхий газар бол Сангийн сайдын хоёр гарын нэг. Төсвийн хувьд тулгуур хоёр баганын нэг. Өндөр тоо тавьсан гэж гомдоллох бус тэр хэмжээнд хүрч ажиллахын тулд хувь хүн бүр идэвх санаачлагатай ажиллах үүрэгтэй. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 1159.6 тэрбум төгрөг оруулах ёстойгоос 818.9 тэрбум төгрөг буюу 72 хувийн биелэлттэй явж байна. Бэрхшээл зовлон тоочиж байгаа хүн ажил хийхээс зайлсхийж байна гэсэн үг хэмээн ард иргэд ярьдаг. Сангийн сайдын хувьд чиглүүлж захирч ажиллах болно” гэв.
У.Бадам
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан