“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Уул уурхайн сайд Оюу толгойгоос өндөр хувь эзэмших сонирхолтой байна
Монгол Улс Оюу толгойн ордод эзэмших хувь хэмжээгээ нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй хэмээн тус улсын Уул уурхайн сайд мэдэгдсэн нь өнгөрсөн зургадугаар сард болсон парламентын сонгуулийн дараа хөрөнгө оруулагчдад төрөөд буй болгоомжлолыг улам лавшруулав. Сайд Д.Ганхуяг өнгөрсөн пүрэв гаригт “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа шинэ Засгийн газар 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлнэ гэж найдаж буйгаа мэдэгджээ. Уг 57 дугаар тогтоолд Монгол Улс Оюу толгойгоос 50 хувь хүртэл эзэмшиж болохыг заасан байдаг юм. Сайд Д.Ганхуяг энэ талаараа “Ройтерс” агентлагт тайлбар өгөөгүй ч сонинд ярилцлага өгсөн нь үнэн гэдгийг түүний оффис баталсан юм.
Монголын өмнөд хэсэгт Хятадын хилээс 80 километр зайд орших Оюу толгойн орд нь 2018 онд үйлдвэрлэл нь бүрэн жигдэрсэн үедээ дэлхийн гурван том зэсийн уурхайн нэг болох юм.
2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюу толгойн үйлдвэрлэл эхэлснээс 30 жилийн дараа Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшдэг 34 хувиа 50 болгон нэмэгдүүлж болохыг заасан юм. Ажиглагчдын үзэж буйгаар Засгийн газар тус ордод эзэмших хувиа нэмэгдүүлэх санал гаргавал парламентад дэмжих гишүүд цөөнгүй бий гэнэ. “Магадгүй энэ нь Засгийн газар Оюу толгойн гэрээг эргэн харахад ч хүргэж болзошгүй юм” гэж Улаанбаатарт төвтэй “Origo Partners” фирм хөрөнгө оруулагчдад сэрэмжлүүлж байна гэж “Reuters” мэдээллээ.
sn bn hicheegeerei
Монгол Улс Оюу толгойн ордод эзэмших хувь хэмжээгээ нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй хэмээн тус улсын Уул уурхайн сайд мэдэгдсэн нь өнгөрсөн зургадугаар сард болсон парламентын сонгуулийн дараа хөрөнгө оруулагчдад төрөөд буй болгоомжлолыг улам лавшруулав. Сайд Д.Ганхуяг өнгөрсөн пүрэв гаригт “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа шинэ Засгийн газар 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлнэ гэж найдаж буйгаа мэдэгджээ. Уг 57 дугаар тогтоолд Монгол Улс Оюу толгойгоос 50 хувь хүртэл эзэмшиж болохыг заасан байдаг юм. Сайд Д.Ганхуяг энэ талаараа “Ройтерс” агентлагт тайлбар өгөөгүй ч сонинд ярилцлага өгсөн нь үнэн гэдгийг түүний оффис баталсан юм. Монголын өмнөд хэсэгт Хятадын хилээс 80 километр зайд орших Оюу толгойн орд нь 2018 онд үйлдвэрлэл нь бүрэн жигдэрсэн үедээ дэлхийн гурван том зэсийн уурхайн нэг болох юм.
2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюу толгойн үйлдвэрлэл эхэлснээс 30 жилийн дараа Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшдэг 34 хувиа 50 болгон нэмэгдүүлж болохыг заасан юм. Ажиглагчдын үзэж буйгаар Засгийн газар тус ордод эзэмших хувиа нэмэгдүүлэх санал гаргавал парламентад дэмжих гишүүд цөөнгүй бий гэнэ. “Магадгүй энэ нь Засгийн газар Оюу толгойн гэрээг эргэн харахад ч хүргэж болзошгүй юм” гэж Улаанбаатарт төвтэй “Origo Partners” фирм хөрөнгө оруулагчдад сэрэмжлүүлж байна гэж “Reuters” мэдээллээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.09.05
























