“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Оюу толгой Хятадаас цахилгаан авна гэдэгтээ итгэлтэй байна
Оюу толгойд Хятадаас цахилгаан татах тухай хэлэлцээр амжилттай урагшилж байгаа тухай Рио-Тинто компанийн зэсийн хэлтсийг хариуцсан Эндрью Хардинг мэдэгдлээ. Түүний хэлснээр энэ оны гуравдугаар улирал гэхэд Хятадаас цахилгаанаа авч эхлэхээр төлөвлөж буй бөгөөд хэрэв хэлэлцээр амжилтгүй болвол Оюу толгой өөрөө цахилгаан станц барих шаардлагатай болно. Хэрэв тэгвэл ирэх онд үйлдвэрлэлээ эхлэнэ хэмээн товлож байсан нь хойшлох болно гэж Э.Хардинг “Brisbane Times”-д ярьжээ. Тэрээр Оюу толгой хэдий үед ашиглалтад орохыг дурдаагүй ч ирэх ондоо 60-70 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн тооцоотой байгаагаа мөн дурджээ.
Өнгөрсөн онд 520 мянган тонн зэс үйлдвэрлэсэн Рио Тинто компанийн Оюу толгой төсөл жилдээ 425 мянган тонн зэс, 460 мянган унц алт олборлох хүчин чадалтай юм. Тус компанийн орлого энэ оны эхний хагас жилд 22 хувиар буурсан дүнтэй гарсан ч ирэх жилүүдэд дэлхий нийтийн зэсийн эрэлт хэрэгцээ өссөөр байна гэж шинжээчид таамаглаж буй. 2020 он хүртэл дэлхийн зэсийн эрэлт 25 хувиар өсч, 25,5 сая тоннд хүрнэ гэсэн тооцоог Рио-Тинто гаргажээ. Одоогоор Рио-Тинто компанийн орлогын 78 хувийг төмрийн хүдэр бүрдүүлж байгаа ч цаашид зэсээс орж ирэх ашиг нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа аж. 2014 он гэхэд Риогийн орлогын дөрөвний нэг хувийг зэс бүрдүүлэх бөгөөд үүнд Оюу толгой хувь нэмрээ оруулна гэж “JPMorgan Chase &Co”-гийн шинжээч Линдон Фаган “Bloomberg”-т ярьсан байна.
монголчууд гадныханд итгэл алдсан хүмүүс шүү дээ дуртай цагтаа пүл пал Батбаяр л гарч ирээд л нөгөө мөрдөж эхэлсэн хуулийг өөрчилнө хүн бүр л том толгойтой бүхнийг мэддэг бүхнийг чаддаг гэж гадныханд гайхуулах дуртай Энэ 2 толгойгоо зөв ашиглаад л монгол баяжих естой гэтэл нөгөө алдарт Баярцогт лүд Гансүх хоер нь монголын талд өгөөж муутай гэрээ хийнэ мэрэгжлийн хүмүүсийн үгийг тоохгүй гадаад руу л гүйлдээд байна монгол улс аль 1960 онд 300 метрийн гүнээс / бүрэнцогтын гянт болд/ 1957 оноос нүүрсний далд уурхайг өөрсдөө ашииглаад болж л байсан шүү дээ далд уурхай /ялангуяа нүүрсний / аюултайл даа 1990 он11 сарын 9нд Э Батүүл налайхайд давхиж очоод л хэдэн дарга нарыг нь, төр засгиийг авах юмгүй болтол нь муулаад л ардчилал эрх чөлөөгөө ам дүүрэн ярьж байгаад л буцсан БАТҮҮЛ Ч ЯВСАН НӨГӨӨ ХЭДЭН УУРХАЧИД ЧИНЬ ДАРГА НАРЫНХАА ҮГИЙГ ТООХОО БОЛЬЖ УУРХАЙН АЖИЛД ДЭГ ЖУРАМ АЛДАГДАН 12 сар гарангуут уурхай дэлбэрч 22 уурхайчин дэлбэрэлтэнд амиа өлдсан

Оюу толгойд Хятадаас цахилгаан татах тухай хэлэлцээр амжилттай урагшилж байгаа тухай Рио-Тинто компанийн зэсийн хэлтсийг хариуцсан Эндрью Хардинг мэдэгдлээ. Түүний хэлснээр энэ оны гуравдугаар улирал гэхэд Хятадаас цахилгаанаа авч эхлэхээр төлөвлөж буй бөгөөд хэрэв хэлэлцээр амжилтгүй болвол Оюу толгой өөрөө цахилгаан станц барих шаардлагатай болно. Хэрэв тэгвэл ирэх онд үйлдвэрлэлээ эхлэнэ хэмээн товлож байсан нь хойшлох болно гэж Э.Хардинг “Brisbane Times”-д ярьжээ. Тэрээр Оюу толгой хэдий үед ашиглалтад орохыг дурдаагүй ч ирэх ондоо 60-70 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн тооцоотой байгаагаа мөн дурджээ. Өнгөрсөн онд 520 мянган тонн зэс үйлдвэрлэсэн Рио Тинто компанийн Оюу толгой төсөл жилдээ 425 мянган тонн зэс, 460 мянган унц алт олборлох хүчин чадалтай юм. Тус компанийн орлого энэ оны эхний хагас жилд 22 хувиар буурсан дүнтэй гарсан ч ирэх жилүүдэд дэлхий нийтийн зэсийн эрэлт хэрэгцээ өссөөр байна гэж шинжээчид таамаглаж буй. 2020 он хүртэл дэлхийн зэсийн эрэлт 25 хувиар өсч, 25,5 сая тоннд хүрнэ гэсэн тооцоог Рио-Тинто гаргажээ. Одоогоор Рио-Тинто компанийн орлогын 78 хувийг төмрийн хүдэр бүрдүүлж байгаа ч цаашид зэсээс орж ирэх ашиг нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа аж. 2014 он гэхэд Риогийн орлогын дөрөвний нэг хувийг зэс бүрдүүлэх бөгөөд үүнд Оюу толгой хувь нэмрээ оруулна гэж “JPMorgan Chase &Co”-гийн шинжээч Линдон Фаган “Bloomberg”-т ярьсан байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2014.02.15
2014.02.15