Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Орон нутгийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах санал хүргүүлэв
УИХ-ын гишүүн Р.Бурмаа, А.Бакей, Д.Ганхуяг, Н.Батбаяр, С.Баярцогт, Д.Батцогт, М.Зоригт, С.Оюун нарын найман гишүүн Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Уг төслөөр аймаг, сум, дүүргийн хурлын сонгуулийг УИХ болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2012 оны ээлжит сонгуулийн нэгэн адил холимог хувилбараар явуулахаар зохицуулсан байна. Аймаг, сум, дүүргийн Хурлын нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй нь сум, баг, хорооноос шууд, харин гуравны нэг хүртэл нь улс төрийн нам буюу намуудын сонгуулийн эвслийн жагсаалтаас тус тус сонгохоор тусгажээ. Мөн сонгуулийн үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс гаргахаар төлөвлөж, тухайн орон нутаг өөрийнхөө сонгуулийг бие даан явуулахаар тусгасан зэрэг олон шинэ зүйлийг хуулийн төсөлд оруулсан байна.
П.Ариун
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан