Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
УИХ-ын гишүүд сургуулиудад шалгалт хийнэ
Нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, зарим их, дээд сургуулиудын 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын байдалтай газар дээр нь шалгаж танилцан, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг УИХ-ын НББСШУ-ын Байнгын хорооны тогтоолоор байгууллаа.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэг, өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим их, дээд сургуулиудын үйл ажиллагаагаа явуулж байгаа хичээлийн байр нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх, цэцэрлэг, сургуулиудын багтаамж, барилга байгууламжийн эрүүл ахуй, аюулгүйн шаардлага, засвар үйлчилгээний ажлын байдалтай Ажлын хэсэг танилцах юм.
Наймдугаар сарын 26-наас 29-нд явагдах энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль, Баянгол дүүргийн 38 дугаар сургууль, Олон улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эрин сургууль, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургуулиуд хамрагдах юм. Мөн Боловсролын Их сургууль, Эрүүл мэндийн Шинжлэх ухааны их сургуулиуд, тухайн сургуулийн оюутны байрны үйл ажиллагаатай танилцах төлөвлөгөөтэй байгаа аж.
П.Ариун
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан