Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ерөнхийлөгч Лондонгийн олимпод амжилт гаргасан дасгалжуулагчдад шагнал гардуулав
Хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Лондонгийн олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдыг дасгалжуулж, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд мандуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүст шагнал гардууллаа.
Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цолоор Монголын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Ш.Бат-Орших, Женко клубийн жүдо бөхийн дасгалжуулагч Г.Энхбаяр, Булган аймгийн биеийн тамир спортын газрын ахлах мэргэжилтэн, жудо бөхийн багш, дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очир, Монголын Үндэсний Олимпийн хорооны боксын холбооны дасгалжуулагч Д.Батмөнх нарыг тус тус шагнав.
Мөн Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монгол Улсын Хүний гавъяат эмч цол-оор БТСГ-ын Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбатыг, Сүхбаатарын одонгоор Тагнуулын Ерөнхий газрын харъяа Эрч спорт хорооны боксын дасгалжуулагч Ц.Амаржаргалыг, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч А.Гантулга, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р сургуулийн биеийн тамирын багш Д.Дондов, Орхон аймгийн Хангарьд клубын багш, дасгалжуулагч В.Сумъяасүх нарыг, Алтангадас одонгоор Үндэсний шигшээ багийн боксын дасгалжуулагч Э.Сайнбилэг, Монголын Үндэсний Олимпийн хорооны хуулийн зөвлөх Б.Наранцэцэг, Биеийн тамир спортын газрын их эмч Н.Эрдэнэцэцэг, Жүдо бөхийн Улаан гутал дэвжээний дасгалжуулагч Ю.Баттогтох, Биеийн тамир спортын газрын, бага эмч О.Цэрэнжав нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Монголын Үндэсний Олимпийн хорооны мэргэжилтэн П.Тунгалаг, Монголын Үндэсний Олимпийн хорооны мэргэжилтэн Б.Баяртуяа нарыг тус тус шагналаа.

0 Сэтгэгдэл