Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ШУТИС-ын оюутнууд 07.40, ХААИС-ын оюутнууд 10 цагт хичээлдээ очоорой

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилсан “Түгжрэлгүй Улаанбаатар” цогц төсөл НИТХ-аар батлагдаж, маргаашнаас хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ хөтөлбөрийн дагуу зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хотын замын хөдөлгөөнд хамгийн идэвхтэй оролцдог оюутан сурагчид ч энэ хөтөлбөрт хамрагдаж, хичээл сургуулийнх нь цагийн хуваарь өөрчлөгдөөд байна. Нийслэлийн хэмжээнд 185 мянган сурагч, 181 мянган оюутан замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог учир тэдний хичээлдээ ирж, очих цагийг зөрүүлснээр замын ачаалал буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж албаныхан үзэж байна.  “Түгжрэлгүй Улаанбаатар” хөтөлбөрийн дагуу дараахь их, дээд болон дунд сургуулийн цагийн хуваарийг өөрчилжээ.

Сургуулийн нэр

       Цагийн хуваарь

Хуучин

Шинэ

СБД-ийн Орчлон дунд сургууль

08.30

08.00

СБД-ийн Сант дунд сургууль

08.30

08.00

ЧД-ийн Олонлог дунд сургууль

08.30

08.00

ЧД-ийн 23-р дунд сургууль

08.00

07.30

ХААИС

08.30

10.00

ЭМШУИС

08.30

08.00

ШУТИС

08.00

07.40

Барилгын коллеж

08.40

09.30

Барилгын технологийн коллеж

08.40

10.00

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан