Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Нисэх буудлаас олдсон сэжиг бүхий зүйлийг шалгаж байна
Олон улсын “Чингис хаан” нисэх буудалд тэсрэх бөмбөг байршуулсан байж
магадгүй гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл тараад хэдэн цаг болсны дараа тус нисэх буудлын дарга Л.Бямбасүрэн албан ёсны мэдээлэл өглөө. Түүний хэлснээр нисэх буудлаас сэжиг бүхий зүйл олдсон нь үнэн бөгөөд мэргэжлийн байгууллагууд одоо шалгаж байгаа юм байна.
“Чингис хаан” нисэх буудлын дарга Л.Бямбасүрэн ийн мэдээллээ. “Өнөө өглөө 06.05 минутад зорчигчдын хүлээлгийн танхимаас сэжиг бүхий, дуу чимээ их гаргах зүйл илэрсэн. Тиймээс энэ тухай холбогдох газруудад нь мэдээлж,  Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхээс томилогдсон комисс хамтран шалгаж байна. Одоогоор дүгнэлт гараагүй, шалгаж байна. Энэ сэжиг бүхий зүйлийг хэн, ямар зорилгоор, хэзээ оруулж ирснийг тогтоохоор ажиллаж байна. Энэ тухай эргээд мэдээлнэ” гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан