Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагааг нээлттэй болгохыг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн өмчийн хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, дараах үүрэг даалгаврыг өглөө. Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа, тэдний зарлаж байгаа тендер бүгд далд явагдаад байна, үүнийг олон нийтэд ойлгомжтой, ил тод явуулдаг байхыг Засгийн газрын тэргүүн эхлээд анхаарууллаа.

Алдагдалтай ажиллаж байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг сайжруулах талаар дорвитой санал боловсруулж ойрын хугацаанд эргэж танилцуулахыг Ерөнхий сайд анхаарууллаа. Мөн эдгээр компаниуд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ногдол ашгаа хугацаанд нь төлөх ёстой. Энэ үүргээ биелүүлэхийг Төрийн өмчийн хороо компанийн удирдлагаас шаардах учиртай. Шаардлагыг биелүүлэхгүй аваас ажлаас нь өөрчлөх хүртлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн хорооны удирдлагад Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болголоо.

Төрийн өмчийн компаниуд үр ашигтай ажилладаг байх ёстой. Ингэж ажиллаж чадахгүй бол тухайн компанийг хувьчлах хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг анхааруулаад ирэх долоо хоногт ажлаа танилцуулахдаа төрийн өмчийн томоохон компаниудын удирдлагуудыг байлцуулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан