Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Ц.Шаравдорж: МАН-ынхны завсарлага хууль ёсных биш

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос МАН-ынхан анхдугаар чуулганаас завсарлага авч байгаа нь хууль ёсных эсэхийг тодрууллаа.

-УИХ-ын анхдугаар чуул­ганд МАН-ын гишүүд суу­сангүй. Тэд манай намын бүлэг завсарлага авч байна гэх юм. Үүнийг нь албан ёсоор завсарлага авсан гэж ойлгож болох уу?
-УИХ-ын дарга үүнд маш тодорхой тайлбар өгсөн шүү дээ. МАН-ынхан хуульд заасан хугацаанд намын бүлгээ байгуулаагүй ээ гэж. Тиймээс МАН-ынхан УИХ-д бүлэггүй. УИХ-д бүлэг байгуулсан тохиолдолд  л чуулганы хуралдаанаас завсарлага авах эрхтэй байдаг. Ингэхээр МАН-ынхан анхдугаар чуулганаас завсарлага авлаа гэж хэлсэн нь хууль ёсных биш.
-УИХ-ын гишүүдийн хувьд чуулганы хуралдаанд оролцох нь тэдний хийх ёстой ажил гэж ойлгож байна. Ингэхээр МАН-ын гишүүдийг ажлаа тасалж байна гэж ойлгож болох уу?
-УИХ-ын гишүүн хууль батлах үүрэгтэй. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд мэдээж хэрэг чуулганы хуралдаанд суух л ёстой. Хуульд заасны дагуу завсарлага аваагүй болохоор ажлаа тасалж байна л гэж ойлгож болох байх аа.
-Жирийн иргэдийг ажлаа тасалсан тохиолдолд торгох ч юм уу захиргааны арга хэмжээ авдаг. Тэгвэл УИХ-ын гишүүдийн хувьд үүрэгт ажлаа хийхгүй байгаа ийм тохиолдолд хүлээлгэх хариуцлага гэж байх уу?
-Байхгүй ээ.

П.Ариун
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан