Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн ясаар өрөөгөө гоёдог дарга нарын тухай ярилцав
Хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн байгальд үлдээсэн мөрөөр албан өрөөнийхөө ширээг гоёсон сумын Засаг дарга, чулуужсан өндгийг хэд хэдээр нь цуглуулж элсээр хучин, жуулчдад үзүүлж мөнгө авдаг эхнэр нөхөрийн тухай, үлэг гүрвэлийн толгойн ясыг улсын хилээр гаргахыг завдсан эрийг 50 мянган төгрөгөөр торгоод явуулсан тухай асуудлыг өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд хөндлөө.
Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумын заагт орших Шар цав олдворт газарт буй үлэг гүрвэлийн мөр, чулуужсан өндөг, яс гээд палеонтологийн ховор олдвор ингэж хүний гараар сүйдэж буйг иш татсан баримт гэрчилнэ. Палеонтологийн үнэт олдворыг хадгалах, хамгаалах нь ч хангалтгүй. Хууль бусаар малтаж авсан, худалдсан, улсын хилээр гаргахыг завдсан гэх мэт буруутанд тооцох хариуцлага бага байна. Монголоос гаралтай “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн ясыг АНУ-д дуудлага худалдаагаар борлуулах гэж байсан нь ч нэг хэсэг олны анхаарлыг татав. Энэ асуудалд Ерөнхийлөгч хүртэл оролцож, үлэг гүрвэлийн ясыг эх оронд нь авчрахаар болоод буй. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан өчигдөр Иргэний танхимд түүх, соёлын олдворыг хамгаалах эрх зүйн зохицуулалт, ялангуяа, палеонтологийн олдворыг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, манай улсад хийж буй ажил, цаашид авах арга хэмжээний талаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлагийн хороо, Палеонтологийн төв, мэргэжлийн хяналт, цагдаа, гаалийнхан гээд холбогдох албаныхан ярилцсан юм.
Nuuts holboo suljeeg n ch barij taslah heregtei
Хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн байгальд үлдээсэн мөрөөр албан өрөөнийхөө ширээг гоёсон сумын Засаг дарга, чулуужсан өндгийг хэд хэдээр нь цуглуулж элсээр хучин, жуулчдад үзүүлж мөнгө авдаг эхнэр нөхөрийн тухай, үлэг гүрвэлийн толгойн ясыг улсын хилээр гаргахыг завдсан эрийг 50 мянган төгрөгөөр торгоод явуулсан тухай асуудлыг өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд хөндлөө. Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумын заагт орших Шар цав олдворт газарт буй үлэг гүрвэлийн мөр, чулуужсан өндөг, яс гээд палеонтологийн ховор олдвор ингэж хүний гараар сүйдэж буйг иш татсан баримт гэрчилнэ. Палеонтологийн үнэт олдворыг хадгалах, хамгаалах нь ч хангалтгүй. Хууль бусаар малтаж авсан, худалдсан, улсын хилээр гаргахыг завдсан гэх мэт буруутанд тооцох хариуцлага бага байна. Монголоос гаралтай “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн ясыг АНУ-д дуудлага худалдаагаар борлуулах гэж байсан нь ч нэг хэсэг олны анхаарлыг татав. Энэ асуудалд Ерөнхийлөгч хүртэл оролцож, үлэг гүрвэлийн ясыг эх оронд нь авчрахаар болоод буй. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан өчигдөр Иргэний танхимд түүх, соёлын олдворыг хамгаалах эрх зүйн зохицуулалт, ялангуяа, палеонтологийн олдворыг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр палеонтологийн олдворыг хамгаалах олон улсын туршлага, манай улсад хийж буй ажил, цаашид авах арга хэмжээний талаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл урлагийн хороо, Палеонтологийн төв, мэргэжлийн хяналт, цагдаа, гаалийнхан гээд холбогдох албаныхан ярилцсан юм.
Б.Алтан
0 Сэтгэгдэл
2012.08.22
























