Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Дэд хороодын бүрэлдэхүүнийг баталлаа
УИХ-ын чуулганы анхдугаар чуулган өндөрлөлөө. Анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд хороодын бүрэлдэхүүнийг баталсан юм.
Тусгай хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, М.Батчимэг, О.Баасанхүү нарыг харьяалуулан батлав.
Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд нийт найман гишүүнийг багтаахаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар тогтсоныг тус байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ танилцууллаа. Үүнд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, С.Одонтуяа, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ, Г.Уянга нар багтжээ.
Харин төсвийн зарлагын хяналтын дэд хороонд багтсан гишүүдийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцууллаа. Түүний танилцуулгад, энэ дэд хороонд С.Баярцогт, М.Зориг, Ч.Улаан, Ч.Эрдэнэбат тэргүүтэй гишүүд багтсан байна. Үүнд нэгэн зүйлийг онцлоход МАН-ын нэг л гишүүн Байнгын хороо болон дэд хороонд харьяалагдсан нь УИХ-ын гишүүн Ч.Эрдэнбат байлаа.
Хүний эрхийн дэд хороо бүрэлдэхүүнд О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Баттулга З.Баянсэлэнгэ, Х.Тэмүүжин, Л.Болд, Д.Ганбат багтлаа.
УИХ-ын гишүүны халдашгүй байдлын дэд хороо С.Оюун, Ч.Улаан, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл нар харьяалагдахаар болов.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хороо Д.Батцогт, Х.Болорчулуун Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Дэмбэрэл, С.Одонтуяа, Д.Тэрбишдагва, Г.Уянга нарын гишүүн багтжээ.
Дэд хороодын дунд нэгэн чухал дэд хороо нь Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо байлаа. Энэ дэд хорооны бүрэлдэхүүнд Ц.Баярсайхан, Ц.Оюунгэрэл, Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг, Л.Болд, Б.Наранхүү нар багтан ажиллахаар болсныг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан танилцуулснаар дээрх дэд хороодод багтах гишүүдийн бүрэлдэхүүнийг албан ёсоор баталгаажууллаа. Ийнхүү УИХ-ын тогтоол батлагдсан энэ цаг мөчөөс эхлэн дээрх гишүүд УИХ дахь дэд хороодын гишүүнээр ажиллаж эхэлж байгаа юм.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан