Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэрүүдийг хэрэгжүүлж эхэллээ ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлнэ үү
 Д.Энхтүвшин: Улс төрд орохгүй гэдгээ дахиж хэлье

"М Си Эс" группийн дэд Ерөнхийлөгч Д.Энхтүвшинг МАН-аас УИХ-д нэр дэвшинэ гэх мэдээлэл түгсэн. Тэгвэл тэрбээр энэхүү мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан үгүйсгэлээ.

Түүний бичсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

Улс төрд орохгүй гэдгээ дахиж хэлье гэж бодоод. Улсынхаа сайн сайхны төлөө улс төрд орохгүйгээр хувь нэмрээ оруулах боломжтой гэж боддог.

1990 оны сүүл, 2000 оны эхээр хувийн итгэл үнэмшлээрээ нийтийн сайн сайхны төлөө одоогийн МАН болон түүний залуучууд, оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байсан.

Миний сонголтыг тухайн үед зарим хүмүүс компанийн сонголт гэж бодон янз бүрийн дарамт ирж байсан учир Оджаргал захирал компани, улс төр 2-ийнхоо аль нэгийг сонго гэсний дагуу тэр дор нь улс төрийн бүх сонгуульт ажлуудаасаа татгалзаж, компаниа сонгосон. Энэ сонголт маань зөв сонголт байсан гэж боддог.

Манай компани улс төр, бизнес тусдаа байх ёстой гэсэн зарчим дээрээ тууштай байдаг. Энэ талаараа нийтэд гарч ярьдаггүй болохоор өөр хүмүүсийн зохиосон түүхээр ихэнхи нь төсөөлдөг. Энх-Амгалан, Элдэв-Очир гишүүдэд мөн адилхан шаардлага тавьж тэд улс төрөө сонгосон учир компани дахь хувьцааг нь хэсэгчлэн худалдан авч байгаа. Энэ нь тухайн улс төрч болон компанийн аль алинд нь тустай санагддаг.

Анх ажилд ороход манай компани 100 хүрэхгүй хүнтэй байсан бол одоо бид 10’000 -уулаа болж өдөрт 1 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, 50’000 өрхийг дундаж давхаргад тогтвортой байлгахын тулд хичээж байгаа нь нийгэмд бодитой, том хувь нэмэр гэж боддог.

Мөн нөгөө талаас улс төр бол жоохон хүмүүст танигдаад ирэхээрээ эсвэл мөнгөтэй болохоороо дуртай нь шууд өөр салбараас үсэрч ордог салбар биш санагддаг. Их цаг хугацаа, золиос шаарддаг.

Хэдэн улс төрч солигдсоноор биш хөгжлийн урт хугацааны тогтвортой бодлого, эдийн засгийн бат суурь, нийтийн ухамсар дээшилснээр улс маань илүү хөгжинө гэж боддог” гэв.

4 Сэтгэгдэл
ЭМ СИ ЭС -ИЙН БӨӨС ЧИ ДУУГҮЙ Л ХЯТАДЫН КЕРРИ ГРУППТ ТАВЬСАН ӨРӨӨ ЯАЖ ТӨЛЖ АМЬД ҮЛДЭХ ТУХАЙГАА Л БОД....
Uuriiguu YU geed bodchihson AMITAN BE? CHAMAIG TOOJ HEN CH SANALAA UGUHGUIEE.GORIDVOO SHULAACHAA.
Uuriiguu YU geed bodchihson AMITAN BE? CHAMAIG TOOJ HEN CH SANALAA UGUHGUIEE.GORIDVOO SHULAACHAA.
Uuriiguu YU geed bodchihson AMITAN BE? CHAMAIG TOOJ HEN CH SANALAA UGUHGUIEE.GORIDVOO SHULAACHAA.
Хамгийн их уншсан