Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
УИХ дахь МАН-ын гишүүд мэдэгдэл гаргажээ
МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг орхиж гарсны дараа мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд ард түмний санал үнэгүйдэн, парламентын ардчилал хумигдаж байна гээд УИХ-ын дарга бол УИХ-д суудалтай намуудын үзэл бодлын зөвшилцлийг зохицуулан зуучлагч, парламент дахь улс төрийн соёлыг хадгалан илэрхийлэгч байх ёстой. Гэтэл УИХ дахь АН-ын удирдлага УИХ-ын даргыг өөрийн намын эрх ашгийг хамгаалагч, парламент дахь олонхи, цөөнхийн ашиг сонирхлыг зохицуулах бус хооронд нь сөргөлдүүлэгч нэгэн болгон хувиргалаа. Мөн УИХ-ын гишүүн нэгэн зэрэг гурван байнгын хороонд орж болох, байнгын хороо нь 10-19 хүнтэй байхаар хуульд өөрчлөлт оруулсан зэрэг УИХ дахь МАН-ын үйл ажиллагааг хясан боогдуулахад чиглэсэн үйлдлийг улс төрийн тодорхой зорилгоор шат дараалан явуулж байна. Засгийн газрыг байгуулахдаа УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурийг үл тоомсорлож, яамдын тоог бүлэг фракцын эрх ашигт нийцүүлэн бүдүүн Засгийн газар байгууллаа гэжээ.
Мэдэгдлийн төгсгөлд УИХ-ын дэд даргыг сонгох, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хүрээнд МАН-ын бүлгийг албан ёсоор зарлах зэрэг асуудлыг шийдэлгүйгээр анхдугаар чуулганыг хааснаас үүдэн гарах сөрөг үр дагаврыг шийдвэр гаргасан хуралдаан даргалагч хариуцах болно гэдгийг мэдэгдэж байна гэжээ.
Мэдэгдлийн төгсгөлд УИХ-ын дэд даргыг сонгох, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хүрээнд МАН-ын бүлгийг албан ёсоор зарлах зэрэг асуудлыг шийдэлгүйгээр анхдугаар чуулганыг хааснаас үүдэн гарах сөрөг үр дагаврыг шийдвэр гаргасан хуралдаан даргалагч хариуцах болно гэдгийг мэдэгдэж байна гэжээ.
0 Сэтгэгдэл
























